ОРХОН: Нөөцийн мах худалдаалж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 18

Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын мэдээлснээр энэ жил тус аймагт 126.9 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байгаагаас гуравдугаар сарын 5-ны байдлаар 58097 толгой эх мал төллөхөөс 445 толгой эх мал төллөж, 425 толгой төл эсэн мэнд бойжиж, төл бойжилт 95.5 хувьтай байна. Одоогоор адуу 7, үхэр 8, хонь 2, ямаа 4 буюу нийт 21 толгой мал хорогдсон байна. Цаашид нутгийн хэмжээгээр мал аж ахуйн хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа аж.

Хүнсний бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт хэвийн байгаа бөгөөд нөөцийг жишсэн дундаж нийт хүн амд харьцуулахад гурил 52, мах 46, будаа найм, ургамалын тос 15, давс 12, элсэн чихэр ес, төмс 99, хүнсний ногооны 53 хоногийн нөөцтэй байна. Татан авалт хэвийн үргэлжилж байгаа аж. 

Энэ сарын 15-ны өдрөөс эхлэн нөөцийн мах цэгүүдээр худалдаалагдаж эхэлсэн бөгөөд энэ хавар “Эрдмийт” ХХК 300 тонн махыг худалдаалах аж. Ингэхдээ үхрийн мах кг нь 8400, ангилан савласан хонины мах 7500, ямааны мах 6500 төгрөгийн үнээр борлуулагдаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top