ОРХОН: 36 мянган маск оёж, үйлдвэрийн ажиллагсдад тараажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

“Эрдэнэт” үйлдвэрийн Оёдлын цехийн хамт олон оны эхний улиралд нийт 1.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, нийлүүлжээ.

Үүний нэг тэрбум төгрөгийн өртгөөр 35 мянга орчим баяжмалын уут, 400 сая төгрөгийн ажилчдын хувцас үйлдвэрлэсэн байна. Он гарсаар ажилчдын хамгаалах хэрэгсэл буюу ажлын дулаалгатай болон нимгэн, дотуур хувцас түлхүү үйлдвэрлэж, инженер техникийн ажилтнуудын хувцасны захиалгыг гуравдугаар сараас авч эхэлсэн байна. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 36 мянган ширхэг амны хаалт шуурхай оёж, үйлдвэрийн ажиллагсдад тараажээ.

Мөн “Ковид-19” цар тахал дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, зэсийн үнэ буурч буйтай уялдуулан хэмнэлтийн бодлого хэрэгжүүлж, бүтээгдэхүүний материалын зардлыг багасгах, зарим захиалгат бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг түр зогсоох зэрэг арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, тус цех 12 нэр төрлийн ажилчдын хувцас үйлдвэрлэхэд гол ажлаа чиглүүлж, зөөлөн оёдлын болон баяжмалын уутны хэсэгт нийт 80 гаруй оёдолчин ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hishgee(117.111.17.231) 2020 оны 12 сарын 30

Amjilt oedolchiddoo.

1  |  0
Top