ОРХОН: Жаргалант сумаас зургаан км зайд газар хөдөлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт өнөөдөр /2020.03.03/ 15:00 цагийн орчимд 5.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнээс тодруулахад “Орхон аймгийн Жаргалант сумаас баруун урагш зургаан км-т  5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Албан ёсны тодорхой мэдээллийг онцгой байдлын байгууллагад өгч байна” гэлээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон аймгийн төвийн иргэдэд мэдрэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top