Коронавирус: “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн хэлэлцээр зогсжээ

2020 оны 02 сарын 14

Хятадад нефть, байгалийн хий нийлүүлдэг ОХУ-ын компаниуд коронавирусын халдвар ямар нэг нөлөө үзүүлээгүй, нийлүүлэлт хэвээр явагдаж байгаа гэж мэдэгдлээ.

Гэхдээ Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч-2” шинэ хоолойн хэлэлцээр зогссон байна.

“Газпром экспорт” компанийн тэргүүн Елена Бурмистрова “Шинэ хоолойн талаар Хятадтай хийж байсан гэрээ хэлэлцээр COVID-19 вирусийн улмаас зогссон. Гэхдээ санаа зовох хэрэггүй, бид орчин үеийн технологи ашиглан, холбоо барьж байгаа. Ямар маршрутаар хоолой барих талаарх уулзалт коронавирусийн халдварыг зогсоосны дараа эхэлнэ. Бид Хятадын анагаах ухаан энэ өвчнийг ялна гэдэгт итгэж байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top