UG Arena-д Өвөрмонголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 25

Э.ЭНЭРЭЛ

Өвөрмонголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн энэ сарын 25-27-ны өдрүүдэд UG Arena-д болно. Тав дахь удаагаа явагдаж байгаа тус үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны ӨМӨЗО-ы салбар хороо, Монгол Хятадын худалдааг дэмжих холбоо хамтран есдүгээр сарын 25-27 өдрүүдэд зохион байгуулж байгаа юм. Тус үзэсгэлэн худалдаанд Монгол Хятадын худалдааг дэмжих холбоо, БНХАУ-ын ӨМӨЗО-ы 12 аймгийн Техник технологи, Автомашин механизм, Барилгын материал, Эрчим хүч, Эрүүл мэнд, Хүнсний органик бүтээгдэхүүн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 70 гаруй компани, бизнесийн төлөөллүүд оролцож байна.

Өвөр Монголын бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд нийт Өвөрмонголын 100 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Иргэд та бүхнийг сонирхсон салбарынхаа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг эрэлхийлэн хүрэлцэн ирэхийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top