El Chacal РИГО: Монгол боксчин ялна

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 09

“Таван цагариг”-ийн Ц.Энхтүвшин Аллентаунаас мэдээлж байна.

Манай King Tug Н.Төгсцогт болон WBC -ийн дэлхийн аварга Г.Рассель нарын тулааны өмнө 9 тулаан болж байгаа  бөгөөд Гэри Расселийн төрсөн хоёр дүү рингэнд гарч, хамгийн бага дүү нь болох Гэри Антуан Рассель мэргэжлийн рингэн дэх 13 дахь тулаанаа хийж, 13 дахь ялалтаа КО -оор авлаа.

Манай Төгсөө болон “Бага” Гэри Расселийн тулааныг рингэнд болон хажуугийн шүүх шүүгчдийн нэр тодорчээ. Ринг болон хажууд гурван америк, нэг канад шүүгч тулааныг дэнслэх нь. Манай хүн дутуу гаргах буюу нокаутаар ялах хэрэгтэй.

Олимпын болон дэлхийн хошой аварга, мэргэжлийн боксын WBA, WBO холбооны дэлхийн аварга болж байсан “El Chacal” хочит алдарт аварга Ригондотой цахилгаан шатанд таарлаа. Мань эрээс гол тулаанд хэн ялах вэ гэхэд «Монгол, монгол» хэмээн орчуулагчаараа дамжуулан хэллээ. Баярлалаа,Риго.

Хамгийн ухаантай боксчны нэг гэж зүгээр ч нэг хэлээгүй л юм байна, Ригондог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top