Хятад: Коронавирусээс шалтгаалан нийлүүлэлтээ тасалдуулахгүй байхыг үүрэгдэв

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

БНХАУ-ын Үндэсний эрчим хүчний хороо коронавирусийн дэгдэлтийн үед нүүрс олборлогч компаниуд нийлүүлэлтээ тогтворжуулж, үнэ хөөрөгдөхгүй байхыг уриаллаа.

Түүнчлэн тус хорооноос гэрээнд тусгаагүйгээр үнээ нэмэх, дунд болон урт хугацааны гэрээ байгуулахаас татгалзах, үйлдвэрлэлийн бүсээс гадуур нүүрсний борлуулалтыг хязгаарлахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа юм.

Хэрэв дээрх заалтыг зөрчсөн тохиолдолд торгуулийн арга хэмжээ авахаар болжээ. БНХАУ-ын нутаг дэвсгэрт коронавирусээр үүсгэгдсэн шинэ төрлийн уушгины халдвар гарснаас хойш нүүрсний олборлолтоор тэргүүлдэг томоохон мужууд нийлүүлэлтээ багасгах болсон юм.

Тухайлбал БНХАУ-ын нүүрс олборлолтын тэргүүлэгч Шаньси болон Өвөр Монголын өөртөө засах оронд бусад мужууд нүүрсний нийлүүлэлтээ огцом бууруулж, зарим мужуудад эрчим хүчний нүүрс нийлүүлэхээ зогсоогоод байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.119.99) 2020 оны 02 сарын 04

Хүрэн нүүрс

0  |  0
Top