Харри, Меган нарын СЮРПРИЗ

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Хунтайж Харри, Меган нар долоон сартай хүү Арчигийнхаа зурагтай зул сарын баярын карт гаргаж, сюрприз барилаа. Тэдний хүүгийн хувьд анхны Зул сарын баяр болж байгаа учраас дэлхийн хэвлэлүүдийн онцлох мэдээлэл болоод байна.

Тэд мэндчилгээгээ "The Queen's Commonwealth Trust" байгууллагынхаа твиттер хуудсаар шинэ долоо хоногийн эхний өдөр хуваалцаж, бүх хүнд Христ мэндэлсний баярын мэнд хүргэжээ.

Шилдэг санаа, санаачилга гарган, мөрөөдлийнхөө төлөө хичээнгүй хөдөлмөрлөж байгаа залуу манлайлагч нарыг дэмжих зорилготой, хатан хаан Елизабетын ивээн тэтгэдэг "The Queen's Commonwealth Trust" сангийн ерөнхийлөгчөөр Харри ажиллагдаг. Харин түүний эхнэр Меган Маркл энэ оны гуравдугаар сард тус байгууллагын Дэд ерөнхийлөгчөөр томилогдсон юм.

Бяцхан хунтайж Харри

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.177.147) 2019 оны 12 сарын 24

Хөөрхөн юм бэ дээ.Аавыгаа дуурайжээ.

4  |  0
Top