Зураач С.Заяасайханы бүтээлийг хуулбарлан, "ГЭЙША" гэж нэрлэжээ

2020 оны 02 сарын 13


Зураач С.Заяасайхан нь бүтээлүүддээ эртний нүүдэлчдийн өдөр тутмын амьдрал, төв азийн үндэс угсаанаас сэдэвлэн үндэсний хэв шинж, түүх соёл, хатдын дүр зураг, монгол  эмэгтэйн гоо сайхныг илүү тод тусгадаг. Тиймдээ ч түүний бүтээлийг хаанаас ч таних боломжтой. 

Гэтэл зураачийн "Endless Dream" хэмээх бүтээлийг Францын "LENA TOYA PARIS" брэнд зураачийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан, хувцас гаргажээ. Тус коллекцио "Geisha Collection" гэж нэрлэж, зах зээлд1000-3000 еврогийн үнэтэй борлуулж байгаа аж.

Энэ асуудлаар бид зураач С.Заяасайхантай холбогдож, тухайн компанитай хамтран ажилладаг эсэх талаар тодрууллаа.
 


Тэрбээр "Надаас зөвшөөрөл аваагүй, хамтран ажилладаггүй. Хятадуудаас эхлээд миний бүтээлийг хуулбарласан энэ мэт олон тохиолдол байдаг. Оюуны өмчийн газар дээр кэйс болгон яригдаж байгаа юм билээ. Би заримыг нь ч мэдэхгүй байна. Үнэндээ би уран бүтээлч хүн учраас энэ асуудал дээр анхаарах завдал байдаггүй. Манай хуульч үүнийг мэдэж байгаа байх" гэсэн хариулт өглөө.

 

Гэйшагийн тухай товчхон

Гейша (Geisha) гэхээр хүн бүрийн санаад хамгийн түрүүнд цагаан энгэсэгтэй өө сэвгүй царай, час улаан уруул, хээнцэр кимоно өмссөн япон эмэгтэйн дүр бууна. Ихэнхдээ хүмүүс гэйшаг японы биеэ үнэлэгч гэж ойлгодог. Гэвч энэ нь буруу ойлголт бөгөөд харин ч эсрэгээрээ тэднийг үйлчлүүлэгчидтэйгээ бэлгийн харилцаанд орохыг нь хориглодог байжээ. Тиймдээ ч гейша нар XIX зуунд “Бид биеэ биш урлаг үзүүлдэг” гэсэн уриатай байжээ. Гейша нар авьяас чадвараа хөгжүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, хэдэн ч настай байсан өдөр бүр хөгжмийн зэмсгээр сургуулилалт хийдэг байжээ. Гейша нь Япон соёлын өнгө төрхийг илэрхийлсэн урлаг, мэргэжил болтлоо хөгжсөн байна.

 

"LENA TOYA PARIS"
 

 

ХЯТАД ХУУЛБАР

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.57.94.131) 2020 оны 02 сарын 15

Uuruu ch gesen olon ulsad zargaldah heregtei shdee, yamar hultsengui bnaa

0  |  0
(122.201.23.84) 2020 оны 02 сарын 14

энэ бол оюуны өмчийн хулгай. Сайхан тоглолт хийж олон улсын оюуны өмчийн газарт гомдол гарга Заяасайхан зураач

0  |  0
(122.201.23.84) 2020 оны 02 сарын 14

Зураач Заяасайхан ийм хариуцлаггүй байж болохгүй ээ. Одоо жинхэнэ тоглолт хийдэг газар. Одоо амандаа орсон тоогоо нэхээд, олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй.

0  |  0
Linda(105.112.98.80) 2020 оны 02 сарын 14

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
зочин(202.9.47.17) 2020 оны 02 сарын 13

ШҮҮХЭД ӨГӨӨЧЭЭ , ЯМАР ХАРИУЦЛАГАГҮЙ ЗУРААЧ ВЭ

2  |  0
zochin (202.9.47.21) 2020 оны 02 сарын 13

haha uran buteelch hun uran buteelee uuriin buteel gj uzdeg bhad ene tal der nadad anhaarah zaw bhgui genuu odo tguul yahuudee hudulmuruu gargaj uran buteelee hiiged hiisniig ni gadniihan yanz buriin nerer nerlej uursdin bolgool ywj de

3  |  0
М(202.9.47.62) 2020 оны 02 сарын 13

yadaj mongol ner ugchihgvde yapon geisha gj nerleed \n

1  |  0
Top