“Positive Mongolians”-ын хос байр тохижуулах мөнгөөрөө Холливудыг зорьжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 09

“Positive Mongolians” буюу Эерэг Монголчууд хэмээх онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарыг өдгөө танихгүй хүнгүй болжээ. Хосууд өөрсдийн санаачилгаар Дэлхийгээр тархсан Монголчууд, Tuvshuu Dulguun vlog, Онлайн Зөвлөмж, Хосын жор зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэж, залууст эерэг хандлагыг түгээн, үлгэр дуурайлал үзүүлдэг билээ.

Тэдний сүүлийн сонин сайхнаас хуваалцахад залуу хос маань юм үзэж, нүд тайлахыг чухалчилж, байр тохижуулах мөнгөөрөө Холливудыг зорьжээ.

Энэ талаар Э.Дөлгөөн сэтгэгдлээ цахим хуудсаараа ийнхүү хуваалцлаа.

"Түвшөө маань АНУ явахыг, OSCAR 2020-г зах зухаас нь ч болов үзэхийг харахыг мөрөөдөж байлаа. Энэ жил бидэнд бололцоо гарав.
Гэтэл Байраа тохижуулах уу? АНУ явах уу гэсэн сонголтод эргэлзэв. Хоорондоо ярилцаж тооцоолж, бодож бодож байгаад АНУ явахыг сонгов.

Хоосон байр маань бага багаар тохижиж л таараа. Залуу хүмүүс юм чинь. Харин юм үзэж нүд тайлах аялал бидэнд илүүг хийх хүсэл сэтгэлгээ, амьдралд үлдэх дурсамж, мөрөөдлөө биелүүлэх боломж гээд олон хэрэгтэй зүйлтэй байсан болохоор нь нүдээ аниад л явахыг сонгов. Хүүдээ дараагийн удаа туршлагатай аялагч болоод илүү ихийг үзүүлнэ ээ. Дагинаа маань жаахан цагийн зөрүүд орсон ч бид сайн явж байна. Биднийг ийм сайхан аялалд авч явж буй найзууддаа маш их баярлалаа." хэмээв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top