Жастин Тимберлейк шуугиан тарьсан үйлдэлдээ эхнэрээсээ уучлалт гуйлаа

Д.Тамир | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

Өнгөрсөн сарын сүүлээр буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 23-нд жүжигчин Жастин Тимберлейк залуу од Алиша Вайнвайт нарын хамт байгаа учир битүүлэг бичлэг цацагдаж, шуугиан тарьсан.

Тэд гар гараасаа барилцаж, бүсгүй нь Жастин Тимберлейкийн өвдгөн дээр гараа тавьсан байх зэргээр наргиж байгаа харагдана. Харин үүнийг нь "The Sun" хэвлэлд тэднийг үдшийн турш Нью Орлеанс дахь бааранд байсан. Жастин хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо согтсон гэж мэдээлжээ.
 

Түүний энэ үйлдэл нь эхнэр Жессика Билийг гомдооно гэж олон нийт зочир хүлээж авч байна. Гэрлээд долоон жилийн нүүрийг үзэж байгаа тэднийг үлгэр жишээ сайхан хос гэдэг бөгөөд өдгөө дөрвөн настай хүүтэй билээ.


Харин "Entertainment Tonight" зэрэг мэдээллийн хэрэгсэлд тухайн үед тэдэнтэй хамт байсан эх сурвалж болсон явдлыг гэм зэмгүй найз нөхдийн үйлдэл гээд тэдэнтэй хамт кино багийнхан нь байсан гэдгийг хэлжээ. Мөн өөр нэгэн эх сурвалж Жастин, Алиша хоёрыг ах, дүү шиг "гэм хоргүй" харилцаатай гэсэн байв.
 


Тэгвэл дуулианы эзэн болоод байгаа Жастин Тимберлейк дээрх явдалд эхнэрээсээ уучлалт гуйж байгаагаа өөрийн инстаграм дээр байршуулжээ.

Тэр инстаграмдаа "Би хов жив ярихаас аль болох хол байдаг. Гэхдээ миний гэр бүл, хайртай хүмүүсийг гомдоож байгаа цуу яриаг арилгах нь чухал гэж бодож байна. Би тэр шөнө хэт их архи уусандаа харамсаж байна. Энэ бол миний хүүгийн амьдралд үзүүлэх үлгэр жишээ биш юм. Гайхамшигтай эхнэр, гэр бүлийнхнээ ичгүүртэй байдалд оруулсандаа уучлалт гуйж байна. Би хамгийн сайн нөхөр, аав байхыг хичээдэг. Тийм зүйл болоогүй" гэж бичсэн юм.  
 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Justin Timberlake (@justintimberlake) on

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top