ДОРНЫН ЗУРХАЙ: Морь, нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

Аргын тооллын 4 сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 30

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ, ХАР БАР ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
  • Наран ургах, шингэх: 06.16-19.32
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
  • Суудал: Төмөр

 

Аргын тооллын 4 сарын 8, Сумъяа гараг. Билгийн тооллын 30, Дэлгэрүүлэгч одтой, хар бар өдөр. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top