ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 05

Аргын тооллын 4 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 26

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.22-19.28
  • Барилдлага: Шид   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 4 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 26, Чөдөр одтой, шарагчин гахай өдөр. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top