ДОРНЫН ЗУРХАЙ: Ханш нээх улирал

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 04

Аргын тооллын 4 сарын 4, Бархасбадь гараг. Билгийн тооллын 25

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ, ШАР НОХОЙ ӨДӨР

 

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 06.24-19.26
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй   
  • Суудал: Мод

 

Аргын тооллын 4 сарын 4, Бархасбадь гараг. Билгийн тооллын 25, Булаагч одтой одтой, шар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Ханш нээх улирал (15ц 5м) эхлэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top