ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 03

Аргын тооллын 4 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 24

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 06.26-19.25
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 4 сарын 3, Буд гараг. Билгийн тооллын 24, Элдэв тэнгэртэн одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top