ДОРНЫН ЗУРХАЙ: Дашням өдөр

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 13

Аргын тооллын 3 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 3

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулвал: Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Наран ургах, шингэх: 07.09-18.54
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Гал

 

Аргын тооллын 3 сарын 13, Буд гараг. Билгийн тооллын 3, Шийдэм одтой, улаан хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Дашням өдөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top