ДОРНЫН ЗУРХАЙ: Эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэхэд сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

Аргын тооллын 3 сарын 4, Сумъя гараг. Билгийн тооллын 24

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.27-18.41
  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Хий

 

Аргын тооллын 3 сарын 4, Сумъя гараг. Билгийн тооллын 24, Гар одтой, улаагчин туулай өдөр. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top