ДОРНЫН ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ ЭЕРЭГ сайн

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 01

Аргын тооллын 3 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 21

ХАВРЫН ТЭРГҮҮН УЛААН БАР САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ, ХӨХ ХУЛГАНА ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өвчин ирнэ
  • Наран ургах, шингэх: 07.33-18.36
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Ус

 

Аргын тооллын 3 сарын 1, Сугар гараг. Билгийн тооллын 21, Хонгорцог одтой, хөх хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top