Салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгсэл хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 12 сарын 30

Шинэ жилээр салют, бенгалын гал зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Шинэ он солигдох мөч, шинэ жилийн баяр тэмдэглэх үеэр иргэд, найз нөхөд, хамт олон, байгууллага, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангахгүй салют, бенгалын гал, пиротехникийн хэрэгсэл зэргийг баярын өнгө нэмэхээр зөвшөөрөлгүй газраас дур мэдэн хэрэглэдэг.

Иймд зохих зөвшөөрөлгүй, чанар, аюулгүй байдлын эрсдэлтэй газраас пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байх, хэрэв худалдаж авсан, хэрэглэх бол аюулгүй ажиллагааны зааварчилгаа чанд мөрдөх, шинэ жилийн сүлд модны гэрлэн чимэглэлийн цахилгаан утасны холболтыг дүрмийн дагуу хийх, бенгалын гал нь түргэн шатах эрсдэлтэй учир хялбар шатах эд зүйл, материалын дэргэд асаахгүй байх, дууссаны дараа цаас, саа, хөвөн зэрэг шатамхай зүйл дээр хаяхгүй байх, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top