Дэлхийн хамгийн өндөр настай амьтан 191 нас хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 05

Манай гарагийн хамгийн өндөр настай амьтан 191 насыг зоогложээ. Энэ бол Жонатан яст мэлхий. Эл амжилтаараа тэр Гиннесийн дээд амжилтын номд орлоо.

Жонатан Сейшелийн аварга яст мэлхийн төрөл. Эдгэр яст мэлхий 150 орчим жил насалдаг бол Жонатан дээд амжилт тогтоогоод байна.

Жонатаныг 1832 онд төрсөн гэж үздэг. Гэхдээ мэргэжилтнүүд түүнийг үүнээс ч өмнө төрсөн байж магадгүй гэж таамагладаг байна. Амьтны эмч Жо Холлинзын хэлснээр, өндөр настай хэдий ч Жонатаны бие маш сайн гэнэ. Үнэрлэх чадвараа алдаж, нүдний болор нь цайж, хараа нь муудсан ч Жонатан хоолондоо сайн гэж Холлинз онцолжээ. Аварга яст мэлхий хоёрдох зуунаа үзнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top