Шувуу дохиоллын дууг дуурайн, цагдаа нарыг төөрөгдүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 13

Их Британид тодол шувуу дохиоллын дууг дуурайн дугарч, цагдаа нарыг будлиулжээ.

NDTV мэдээлснээр, шувуу дохиоллын дуутай маш төстэй дуугарсан тул Бистер хотын цагдаа нар тэдний албаны автомашинд ямар нэгэн зүйл тохиосон гэж бодон, гадаа гарцгаасан байна. Энэ үед дахин дохио дуугарахад цагдаа нар тэдний тав тухыг шувуу алдагдуулсан болохыг ойлгожээ.

Тодол шувуу дуу чимээг дуурайхдаа гаргуун гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Тэд бусад шувуудтай адилхан жиргэхээс гадна мотоцикл, тэр бүү хэл механик чимээг хүртэл дуурайж чаддаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top