Ханжоу 2022: Монголын баг 3 медальтай 9-р байрт бичигдэж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar

"Ханжоу 2022" Азийн наадам өчигдөр албан ёсоор хөшгөө нээсэн билээ. Өнөөдөр манай багийн анхны медалийг Эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны тэмцээнд буудлагын тамирчид авчирсан бол дараа нь жүдочид 2 медаль авлаа. Эмэгтэй 52 кг-д Л.Сосорбарам хүрэл, эрэгтэй 66 кг-д Ё.Басхүү мөнгөн медаль авсан.

Одоогийн байдлаар Ханжоуд 18 орны баг медаль хүртээд байгаа бөгөөд Хятадын шигшээ 12 алтан медальтай тэргүүлж байна.

Монголын шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 9-д жагсаж байна.

АНЭУ хоёр медальтайг хоёуланг нь манай жүдочид авч өгчээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Рао(103.212.119.27) 2023 оны 09 сарын 25

450-лаа явчихаад ганц алтгүй ирвэл нээрээ арай шүү

1  |  1
Top