Ханжоу 2022: Э.Ариунболд хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

Гэрэл зургийг: Ч.Ганбат /МССХ/ Ganbat Chuluunbaatar

“Ханжоу 2022” Азийн олимпын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэй 48, 52, эрэгтэй 60, 66 кг-ын жингийн медальтнууд тодорч байна.

Эрэгтэй 60 кг-д ОУХМ Э.Ариунболд эхлээд Вьетнамын Чу Дак Датыг илт давуу ялаад шөвгийн наймд Тажикистаны Суфиев Мерзодыг нэмэлт цагт иппоноор ялсан ч хагас шигшээд Хятадын Тайпэйгийн Ян Юү Вэйд унасан.

Ингээд манай тамирчин хүрлийн төлөө БНАСАУ-ын Чаэ Вон Жинтэй хүч сорилоо. Солонгос бөх тун хийгүй, барилдаанч бөх байлаа. Хэн хэн нь 2 торгуультай байхад Э.Ариунболд дутуу хөл тавьж байж вазари алдсан. Үлдсэн 1,03 минутад оноо авч чадсангүй. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(103.57.93.253) 2023 оны 09 сарын 24

Сумьяабазар,Сүхбат гээд бас цаана хэд хэдэн залуус байдаггүй билүү?Ариунболд дандаа л ялагдах юм.

0  |  0
овид(66.181.180.170) 2023 оны 09 сарын 24

Баас шиг барилддаг хог вэ энэ

1  |  0
Top