Лука Дончич эхний шатны мэргэн буучаар шалгарлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Филиппин, Индонез, Японд болж байгаа сагсан бөмбөгийн ДАШТ-ий эхний хэсгийн шат өндөрлөлөө. Эхний хэсгийн шатын тоглолтод Словений од Лука Дончич хамгийн олон оноо авсан байна. Тэрээр нэг тоглолтод дунджаар 30 оноо авч байжээ. Эхний тойргийн Венесуэлтэй хийсэн тоглолтод 37 оноо авсан юм.

Хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн нь Пуэрто-Рикогийн холбогч Тремонт Уейтерс бгөөд нэг тоглолтод 8,7 оновчтой дамжуулалт дунджаар өгч байсан байна.

Харин самбараас бөмбөг авалтаар Японы төвийн тоглогч Жошуа Хоукинсон, Кабо-Вердегийн  Эди Тавареш нар дундаж 12 самбараар тэргүүлжээ.

ДАШТ есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top