Яо Мин ФИБА-гийн Алдрын танхимд мориллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Филиппины Манилад Олон улсын сагсан бөмбөгийн ФИБА холбооны Алдрын танхимын шинэ гишүүдийг хүлээн авах ёслол боллоо. Энэ удаагийн ёслолоор шинээр 12 эрхэм Алдрын танхимд заларч байгаа юм.

НБА лигийн Бүх оддын тоглолтод 8 удаа оролцсон Яо Мин (Хятад), олимпын хошой аварга Катрина Макклейн (АНУ), олимпын наадмын медальт Пенни Тэйлор (Австрали), Вламир Маркес (Бразил), ДАШТ-ий медальт Амайя Вальдеморо (Испани), Карлос Лойсага (Филиппин) нараас гадна Юко Ога (Япон), Сонни Хендраван (Индонез), Анджело Монтейро дос Сантос Викториано (Ангол), Филиппины Карлос Лойзага, ЗХУ-ын Зураб Саканделидзе нар сонгогдлоо. Мөн Алдрын танхимд Валери Гарнье (Итали), Алессандро Гамба (Итали) гэсэн хоёр дасгалжуулагч нэмэгджээ.

Дашрамд дурдахад, наймдугаар сарын 13-нд Дирк Новицки, Пау Газоль, Тони Паркер, Дуэйн Уэйд, Грег Попович, Бекки Хэммон, Жин Бесс, Гэри Блэр, Дэвид Хиксон, Жин Киди, Жим Вальвано, 1976 оны АНУ-ын олимпын эмэгтэй шигшээ мөн Алдрын танхимын гишүүд болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top