ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 24

Өнөөдөр 2023.08.24. Билгийн тооллын 8. Монгол эх оронд маань нар 05 цаг 59 минутад мандлаа, 19 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод бага зэргийн бороотой. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр  Украинд Тусгаар тогтнолын өдөр, Гүржид Үндсэн хуулийн өдөр, Коста Рикад Үндэсний хүрээлэнгийн баяр, Индонезид Телевизийн баяр, Киргизэд Дотоодын цэргийн өдөр, Либерид Үндэсний далбааны өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Өмнөд туйл судлаач, Уэдделл нуурыг нээсэн Их Британийн судлаач Жеймс Уэдделл, Нобелийн шагналт биологич Албер Клод, Палестины Чөлөөлөх байгууллагын удирдагч, Нобелийн энх тайвны шагналт Ясир Арафат, Бразилын зохиолч Пауло Коэльо, “Sepultura” хамтлагийн гоцлол гитарчин Андреас Киссер, “Харри Поттер” киноны Рон Уизлигийн дүрийг бүтээсэн жүжигчин Руперт Гринт нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1542 онд Испанийн эзлэгч Франсиско де Орельяна Амазон мөрний бэлчирийг нээжээ. Түүний баг руу нутгийн эмэгтэй дайчид халдсан тул голыг Амазон хэмээн нэрлэжээ.

1814 онд англичууд Вашингтон хотыг эзэлж, Цагаан ордныг шатаав.

1853 оны энэ өдөр америк тогооч Жорж Крам төмсний чипс анх хийжээ.

1937 оны энэ өдөр Зөвлөлтийн нисэгч Константин Кайтанов дэлхийд анх удаа 11037 м өндрөөс шүхрээр буув.

1949 оны энэ өдөр НАТО-г үүсгэн байгуулах тухай гэрээ хүчин төгөлдөр болжээ.

1978 онд Якутад 19 килотонны хүчтэй “Кратон-3” цөмийн дэлбэрэлт болов.

1991 оны энэ өдөр Украин тусгаар тогтнолоо тунхаглажээ.

1995 оны энэ өдөр “Windows 95” үйлдлийн систем гарав.

2016 онд Италид 6.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 295 хүн амиа алдав.

Энэ өдөр үс засуулвал Нас уртасна.

Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top