Монголчуудад эмчилгээгээрээ танигдсан Каннамын шилдэг эмнэлгүүдийг дахин танилцуулаа

2022 оны 11 сарын 22

Монгол-Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын хамтын ажиллагааны ээлжит уулзалт өнгөрөгч амралтын өдөр /2022.11.19/ Улаанбаатар хотноо боллоо. Уулзалтыг Монголын аялал жуулчлалын “Шинин Эл Эс Ти Консалтинг” компани зохион байгуулсан бөгөөд Монголын Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбооны гишүүн, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 50 эмнэлэгийн төлөөлөл оролцож, Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын "И Боокерс Кориа" компаниар дамжуулан Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдийн эмчилгээний ололт амжилтын талаар мэдээлэл сонслоо. 


Каннам дүүргийн эмчилгээний аялал жуулчлалын “И Боокерс Кориа” компанийн захирал Пак Чон Юүн “Gangnam Severance Hospital”, “Samsung Medical Center”, “Wooridul Hospital”, “JK Plastic Surgery”, “Jaseng Hospital of Korean Medicine”, “Lee Moon Won Korean Medicine Clinic”, “Cha Gangnam Medical Center” зэрэг Каннамын шилдэг эмнэлгүүдийн талаар мэдээлэл өгч, эмчилгээгээрээ дэлхийд тэргүүлэгч Каннамын эмнэлгүүдийг зорих жуулчид нэмэгдсээр байгааг хэлсэн юм. Зөвхөн 2019 онд Каннамд эрүүл мэндийн аяллаар 131.808 хүн ирсэн нь Сөүлд ирж эрүүл мэндийн үйлчилгээ авсан нийт жуулчдын 40 хувь болсон байна. Үүнээс 2582 хүн Монгол Улсаас очиж чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авчээ.

Хэдийгээр дэлхий нийтийн өмнө цар тахлын гамшиг нүүрлэсэн ч Каннамын эмчилгээний аялал жуулчлал цаг үетэйгээ зохицон хөгжиж байгааг Пак Чон Юүн хэлж байлаа. Энэ хүрээнд Каннам дүүргийн эмнэлгүүдтэй өвчтөнийг шууд холбох Каннам медикал центрийг байгуулан ажиллаж байгаа аж. Каннам медикал центрт 45 эрүүл мэндийн аялал жуулчлалын мэрэгжлийн орчуулагч найман орны хэл тэр дундаа монгол хэл дээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг ба тус центрээр үйлчлүүлбэл Каннамын эмнэлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, эмнэлгүүдийн брэнд эмчилгээ, шинжилгээний танилцуулга, өвчтөнд зориулсан үнэ төлбөргүй зөвлөгөө үйлчилгээ, хөнгөлөлт эдлэх зэрэг өргөн боломж нээгдэх юм байна.

Энэ удаагийн Монгол-Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын хамтын ажиллагааны уулзалтын Каннамын шилдэг эмнэлгүүдийн талаар танилцуулахаас гадна хорт хавдрын эмчилгээний талаар мэдээлэл солилцсон юм. Монгол Улс дэлхийд хорт хавдрын нас баралтаар тэргүүлдэг гэх харамсалтай статистик байдаг. Харин Солонгост хавдар туссанаас хойш таван жилийн дотор амьд үлдэх магадлал 70.7 хувь хүрсэн эмчилгээний гайхалтай үр дүн гарсан байна.

Тодруулбал, Солонгост хамгийн их илэрдэг хорт хавдартай өвчтөнүүд анагаах ухааны өндөр технологид суурилсан эмчилгээний үр дүнд хавдар туссанаас хойш таван жилийн дотор амьд үлдэх магадлал 70.7 хувь байдаг ажээ. Бамбай булчирхайн хорт хавдар 100 хувь, хөхний хорт хавдар 93.6 хувь, түрүү булчирхайн хорт хавдар 94.4 хувийн амьд үлдэх магадалд хүрсэн нь АНУ, Англи зэрэг оронтой харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт аж. Түүгээр зогсохгүй эмчилгээний зардал АНУ-аас 10 дахин бага гардаг байна. Тиймээс Солонгос Улс, тэр тусмаа Каннамын шилдэг эмнэлгүүдийг зорих нь хамгийн зөв сонголт болохыг “И Боокерс Кориа” компанийн захирал Пак Чон Юүн хэлж байсан юм.

Тус уулзалтын үеэр мөн Солонгосын “Инчеон Мариа” эмнэлгийн төлөөлөгч өөрийн эмнэлгийн хорт хавдрын эмчилгээний талаар мэдээлэл өглөө. БНСУ-ын уламжлалт эмчилгээний шилдэг эмнэлэг 67 жилийн бахархам түүхтэй “Инчеон Мариа” эмнэлэг өдгөө 35 нэр төрлийн клиник эмчилгээг дээд түвшинд үзүүлдэг, 1000 хэвтэн эмчлүүлэх өрөө бүхий 2000-аад мэргэжлийн эмч боловсон хүчинтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Солонгосын Эрүүл мэндийн яамны шилдэг нэгдсэн эмнэлгийн гэрчилгээтэй “Инчеон Мариа” эмнэлэг нь эрсдэлтэй хагалгааг хамгийн сайн гүйцэтгэдэг таван эмнэлгийн нэгээр нэрлэгддэг. Ялангуяа хорт хавдрын хиймэл оюунд суурилсан мэс заслаараа “Инчеон Мариа” эмнэлэг тэргүүлдэг байна. Тухайлбал, тархины хорт хавдар, бөөрний хорт хавдар, эх барих эмэгтэйчүүд, хөхний хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, түрүү булчирхайн хорт хавдрын эмчилгээ үйлчилгээгээр тэргүүлдэг ба зөвхөн эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг 6000-аас дээш удаа амжилттай хийгээд байгаа шилдэг эмнэлэг юм.

Хамгийн сүүлийн үеийн оношилгооны дэвшилтэт төхөөрөмж, тухтай орчин, үйлчлүүлэгчтэйгээ эргэх холбоо сайтай, өвдөлтгүйгээр хавдрын эмчилгээ, “tomotherapy”-ыг хамгийн олон удаа хийсэн туршлагатай “Инчеон Мариа” эмнэлгийн хамт олон хорт хавдартай нэг өвчтөнд 4-5 эмчлэгч эмч хуваарилдаг гэхээр эмнэлгийн үйлчилгээний чанар өндөр болох нь харагдана. Хорт хавдартай өвчтөний эмчилгээ эхлэхээс өмнө “MRI” бичлэг хийн хорт хавдрыг илүү бодитоор онилон цацраг идэвхит долгион эмчилгээг хийх үедээ дахин “MRI” бичлэг хийж хавдар хэрхэн өөрчлөгдөж буйг тухай бүрд нь тогтоож эмчилгээ хийдэг дэлхийн анхны чиглүүлэгч “MRI” цацраг идэвхит долгион эмчилгээ үйлчилгээг тус эмнэлэг нэвтрүүлжээ. 

Хэрэв та, Солонгосын Каннам дүүргийн шилдэг эмнэлгүүдийг эмчилгээний аялал жуулчлалын чиглэлээр зорихыг хүсвэл доорх хаягаар хандаарай.


БНСУ дахь эмчилгээний аялал жуулчлалаар тэргүүлэгч "Ибүүкерс Кориа" компани:

Веб сайт: www.ebookers.kr, www.ebookers.co.kr

Email:  park@ebookers.kr 

Утас: +82-2-733-5664, +82-10-4424-5460


Монгол Улс дахь эмчилгээний аялал жуулчлалын "На На Гүүд Түо" компани:

Утас: +976 9923-0066


БНСУ-ын “Инчеон Мариа” эмнэлэг

Хаяг: Инчеон хот, Бүпёон дүүрэг, Дүнсү гудамж 56.

Веб сайт:  https://global.cmcism.or.kr/en/

Та “Инчеон Мариа” эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн багийн зохицуулагч И Ү Чо-той холбогдохыг хүсвэл 

Email:  cmc.incheon.cn@gmail.com /

Утас:  010-8507-9278, +82-32-280-6442

Wechat:  leewucho

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top