ЖҮДО БӨХ: IJF Иноүэ Косэйд талархал дэвшүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Олон улсын жүдо бөхийн холбооноос Японы алдарт жүдоч, агуу дасгалжуулагч Иноүэ Косэйд дэлхийн жүдо бөхийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн, видео мэндчилгээ дэвшүүлжээ.
 


Олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга Иноүэ Косэй Японы жүдогийн эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагчаар 9 жил ажиллаад саяхан ажлаа өгсөн юм.

Түүний удирдлага дор Японы баг Риогийн олимпод 2 алт болон бүх жинд медаль авсан. Энэ жилийн Токио олимпод 5 алтан медаль хүртэж, түүхэн амжилт тогтоосон билээ. Иноүэ шигшээ багт шинжлэх ухаанч орчин үеийн шинжилгээ судалгаа нэвтрүүлсний зэрэгцээ тамирчдаа гадаад улс оронд тухайн орных нь үндэсний бөх, тулааны спортыг судлуулахаар илгээх зэрэг өвөрмөц арга барил нэвтрүүлсэн хүн юм.

Шигшээ багийн ажлаа өгсөн ч тэрээр жүдо бөхөөс холдоогүй байгаа. Одоо Японы жүдо бөхийн холбооны дэд захирлын албыг хашиж, жүдо бөхийг дэлхий дахинд сурталчлах, түгээх тусгай хороог тэргүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
William(129.205.124.56) 2021 оны 10 сарын 28

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бо

0  |  0
Top