Ц.Намуунцэцэгтэй өрсөлдөх Юүи Сүсаки гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-ын жингийн барилдаантай. Энэ жинд манай улсаас барилдах Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы Юүи Сүсакитай барилдахаар таарсан.

Юүи Сүсаки 22 настай. Васэда их сургуулийн бөх. 2017, 2018 оны Дэлхийн аварга. 2018, 2019 оны идэрчүүдийн Дэлхийн аварга.

2017 оны Азийн аварга бөх. Токиогийн олимпын наадмын Нээлтийн ёслолд сагсан бөмбөгч Хачимүрагийн хамт тугчаар ажилласан.
 

22 настай. 153 см өндөр. Аав нь Васэда их сургуулийн чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан тул аавынхаа нөлөөгөөр 6 настайгаасаа барилдаж эхэлжээ. Гуравдугаар ангид байхдаа Бүх Японы хүүхдийн аварга болсон. 4-р ангидаа тус тэмцээнд 2-р байр эзэлсэн ч 5, 6-р ангидаа мөн түрүүлсэн.Дунд ангид ороод мөн үеийнхээ улсын аваргын тэмцээнд 3 жил дараалан түрүүлсэн.

Түүнийг маш бяртай, ялангуяа хөл сайтай гэж шинжээчид дүгнэдэг. Залуу үеийн Каори Ичётой төстэй гэж үнэлдэг байна. Дунд сургуульд байхдаа л насанд хүрэгчдийн тэмцээнд ялж эхэлсэн тул Токиогийн олимпын шигшээд багтах ёстой гэж 2015 онд сонгогдож байлаа.  Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-ий 8 алтан медальтай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 06

Үзлээ харлаа бас л нэг амьсгаа байлаа.

0  |  0
Top