Т.Тулгатай өрсөлдөх Отогүро Такүто гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 06

Өнөөдөр Токиогийн олимпын эмэгтэй 50 кг, эрэгтэй 65, 97 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаантай.

Манай улсаас 65 кг-д Т.Тулга барилдана. Т.Тулга эхний барилдаанд Японы Такүто Отогүротой таарсан.
 

Отогүро Такүто

Энэ жил 22 настай. 2018 оны дэлхийн аварга, 2020, 2021 онд дараалан Азийн аварга болоод байгаа.

1998 онд бөхийн гэрбүлд төрсөн. Аав нь чөлөөт бөхийн тамирчин, дасгалжуулагч байсан. Түүний ах Кэйсүкэ мөн чөлөөт бөхийн тамирчин бөгөөд Азийн идэрчүүдийн АШТ-ий медальт, Дэлхий Цомоос медаль хүртэж, ДАШТ, Азийн аваргын тэмцээнд оролцож байсан.

Бага ангид байхдаа л аавынхаа удирддаг их сургуулийн багт бэлтгэл хийдэг байсан.

Такүто Отогүро 2015 онд идэрчүүдийн дэлхийн аварга болон тодорч эхэлсэн. 2018 онд Бүх Японы аварга болж, тэр жилээ Будапештэд болсон ДАШТ-д түрүүлсэн юм. 2019 ны ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдаанд Исмаил Мусукаевт ялагдаж байв.

Түүний барилдааныг мэргэжилтнүүд өндөр үнэлдэг. Яаж ч шидүүлсэн муур шиг хөлөөрөө буудаг нь гайхалтай гэж магтаж байв. Баруун, зүүн аль ч талаар барилддаг, Хэйсэй эриний мангас гэж нэрлэгддэг үе байлаа.

Харин Токиогийн олимпын өмнө “Гадаад бөхчүүд миний довтолгоог нарийн задлан судалсан байна. Миний гол зэвсэг бол довтолгоо. Тэд хамгаалдаг болж, гэхдээ би өөр зэвсэг Токиод бэлтгэсэн” гэж Отогүро ярьж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангар(202.179.26.73) 2021 оны 08 сарын 07

Барилдааны нь үзлээ. Үнэхээр ямар ч мэдрэмжгүй амьсгаа байлаа.

0  |  2
Top