Энэтхэгт барилга нурж, 11 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 10

Энэтхэгийн Мумбай хотод дөрвөн давхар барилга нурж, хамгийн багадаа 11 хүн амиа алджээ.

India Today-д мэдээлснээр доод тал нь долоон хүн хүнд гэмтэл авсан байна.

Хотын цагдаагийнхан болон сайн дурынхан нурангин доор байсан 15 хүнийг аварчээ.

Барилга нурсан шалтгаан нь ширүүн бороо гэж тогтоожээ. Дөрвөн давхар барилга нурах үеэр дотор нь хүүхдүүд болон олон том хүн байсан гэнэ.

Эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Барилгын нурангин доор хүмүүс байгаа эсэхийг шалгахаар нурсан байшингийн хэсгүүдийг цэвэрлэж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 11

Бороонд нурдаг байшин гэсэн үү? Нөгөө нефтийн үйлдвэр бороонд нурчихгүй байгаа?

0  |  0
Top