Грект усанд живсэн онгоцоор аялуулна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 03

Грек улс жуулчдад зориулан усанд живсэн хөлөг онгоц олон нисдэг онгоцоор аялал шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ.

Тус улсын Соёлын яамнаас олгосон зөвшөөрлийн дагуу жуулчдад усан доор буй 91 объектыг үзэж, сонирхох боломж олгож байна. Тэдний ихэнх нь Дэлхийн хоёрдугаар дайны үед далайн ёроол үүрд үлдсэн хөлөг онгоцнууд байна. Эдгээр нь 120 метрээс ихгүй гүнд байрлаж байгаа гэнэ.

Үүнээс гадна Грекийн эрх баригчид Пелопоннес мужийн зүүн эрэг орчим дайвинг парк байгуулахаар төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top