Багануур, Шивээ-Овоогийн уурхайд техник, технологийн шинэчлэл хийлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал Багануур ХК-д /2020.10.01/ болж, Гүйцэтгэх захирал П.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг уурхайд ажиллан, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техникийн шинэчлэл болон охин хараат компаниудын ашигт ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэж байна.

Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг нийлүүлдэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай, хэвийн үргэлжилж байгааг уурхайн удирдлагууд танилцуулав.

Толгой компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс уурхайнуудын найдвартай, хэвийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтийг ашиглан энэ онд 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 ширхэг техник худалдан авч, эхний шатны шинэчлэлүүдийг хийгээд байна.

Энэхүү техник технологийн шинэчлэлийг хийснээр хоёр уурхайн үйл ажиллагаа хэвийн найдвартай үргэлжлэх боломж бүрдсэн гэдгийг удирдлагууд нь онцоллоо.

Нэгдлийн зөвлөлийн хурал үргэлжилж, охин, хараат компанийн компанийн удирдлагууд өвлийн бэлтгэл, хэрэгжүүлж буй төсөл, ажлуудаа танилцуулж байна гэж “Эрдэнэс Монгол”-оос мэдээллээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top