Аваргуудын лигийн хэсгийн шатанд оролцогчид тодорлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Өчигдөр шөнө Европын Аваргуудын лигийн урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөснөөр тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөх бүх багийн нэр тодорлоо. Хэсгийн сугалаа өнөөдөр болно.

Сагс 1: Бавари (Герман), Севилья, Реал (хоёул Испани), Ливерпуль (Англи), Ювентус (Итали), ПСЖ (Франц), Зенит (ОХУ), Порту (Португал).

Сагс 2: Барселона, Атлетико (хоёул Испани), Манчестер Сити, Манчестер Юнайтед, Челси (бүгд Англи), Шахтёр (Украин), Борусси Дортмунд (Герман), Аякс (Нидерланд).

Сагс 3: Динамо Киев (Украин), Ред Булл Зальцбург (Австри), РБ Лейпциг (Герман), Интер, Лацио, Аталанта (бүгд Итали), Олимпиакос (Грек), Краснодар (ОХУ).

Сагс 4: Локомотив (ОХУ), Марсель, Ренн (хоёул Франц), Брюгге (Бельги), Борусси Менхенгладбах (Герман), Истанбул Башакшехир (Турк), Мидтьюлланн (Дани), Ференцварош (Унгар).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(124.158.104.25) 2020 оны 10 сарын 02

Сагс 1 - Үхлийн хэсэг байна.

0  |  0
Top