Шадар сайд өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж явна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн бодлогын баримт бичиг болон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах зорилгоор Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхайн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга дэд хурандаа Т.Мөнхдорж нар багтаж байгаа бөгөөд өнөөдөр Дорнод аймагт ажиллалаа.

Ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс сайтар хангаж, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулахыг үүрэг болголоо.

Мөн Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаатай танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.24.136) 2020 оны 09 сарын 27

Байнга бэлэн байж өвлийг даван туулах ёстой. Монголд анх удаагаа өвөл болох гэж байгаа юм шиг бэлдэх нь социализмын үеийн хоцрогдолтой сэтгэлгээнээсээ салаагүй коммунизмын орхидосуудын ажил хийж харагдах гэсэн ядуухан дүр төрх. Өөрсдийг нь доромжлоод байхад сонгож л байдаг маонаасаа дор болсон хөдөөгийн новшнууд.

0  |  0
Top