Б.Пагмадулам: Хүүхэд чинь бэлэн биш бол ХОЁР ДАХЬ АМЬДРАЛААС ТАТГАЛЗ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Хойд эцэгтээ зодуулж, амь насаа алдсан бяцхан охины хэрэг нийгмийг цочролд орууллаа. Энэ мэтчилэн хүүхдийн хүчирхийлэл ил болон далд хэлбэрээр явагдаж байгаа нь олныг ихээхэн түгшээж байгаа тул хүүхдийн сэтгэл зүй, хүүхэд хүмүүжлийн сэдвээр Нийгмийн сэтгэл судлалын дээд сургуулийн хүүхдийн сэтгэлзүйч Б.Пагмадуламыг урьж ярилцлаа. 


-Эрүүл биш уур амьсгалтай гэр бүлд өссөн хүүхэд сэтгэлзүйн ямар нэгэн асуудалд өртөх нь элбэг байдаг. Энэ нь ямар байдлаар хүүхдэд илэрдэг вэ?

-Бие махбодийн, сэтгэл санааны,  үл хайхрах, бэлгийн гэсэн хүчирхийллийн дөрвөн хэлбэр байдаг. Үүнээс бие мах бодийн, бэлгийн хүчирхийллийг хүмүүс ерөнхийдөө хүчирхийлэл үйлдэгдэж байна гэж харж, мэдэрдэг. Эсрэгээрээ үл хайхрах болон сэтгэл санааны хүчирхийллийг хүчирхийлэл гэж тоодоггүй. Эцэг, эхчүүд ажил ихтэй гэдэг шалтгаанаар хүүхдээ үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд өртүүлэх тохиолдол сүүлийн үед маш их болсон. Өнөөдөр сэтгэл санааны хүчирхийлэл гэдэг зүйл айл болгонд тодорхой хэмжээнд үүсээд байна. Үүнийг бид өөрсдөө ч анзаарч хардаггүй. Эцэг, эхчүүд ихэвчлэн тухайн хүүхдийг мөр бүтэн явуулж, эд материал, хувцас хунар, хичээлийн хэрэгсэл, хөрөнгө санхүүгээр хангаж байгаа учраас хүүхдээ хайраар дутаагаагүй гэж боддог. Хүүхдийг эд материалаар нь хангаж өгдөг хэрнээ хайр халамжаар бүрэн хангаж чаддаггүй. Энэ бүхэн эцэг, эхчүүд хүүхдэдээ үл хайхрах, сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж буйн нэг хэлбэр юм. Зодуулсан эсвэл бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдийг хүчирхийлэлд өртсөн гэж дүгнэдэг хэрнээ үл хайхрах хүчирхийллийг эцэг, эхчүүд ер нь анзаардаггүй. Ийм орчинд өсөж байгаа хүүхэд ганцаардах, хэт биеэ барих, өөртөө итгэлгүй болох эсвэл биеэ тоох, хэтэрхий задгай болж өсөх нь элбэг байдаг.

-Бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд үүнийгээ өөрөө хэлэхгүй байх үед ихэвчлэн ямар шинж тэмдэг илэрдэг вэ?  

-Хүчирхийлэлд өртсөн цаг хугацаанаас эхлээд хүүхэд ямар нэгэн байдлаар гэмтэж, бэртэх нь олон болдог. Бид зодуулсан, хөхөрсөн, шалбарсан, язарсан хэсгийг хамгийн эхэнд олж хараад, үүнийг л хүчирхийлэлд өртсөн байна гэж ойлгодог. Харин сэтгэл санаа яаж гэмтэж байгааг мэддэггүй. Жишээ нь, хүүхэд гар далайхад нүд нь далдчиж байвал тэр хүүхэд ямар нэг байдлаар бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн гэж оношилно. Ширүүхэн дуугарахад хулмалзаж байвал тухайн хүүхэд загинуурт байдаг, сэтгэл санааны дарамтад байдаг хүүхэд гэж дүгнэж болно. Үүнээс үүдээд өөртөө итгэлгүй, өөрийгөө үнэлэх үнэмлэмжгүй хүн болж төлөвшдөг.

Сэтгэцийн эмгэг үргэлж аливаа гэмтлийг дагуулдаг. Жишээлбэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч бие хүн хуваагдах, төрх үйлийн эмгэгээр өвчлөх магадлалтай. Бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс маш их аймхай, айдастай, түгшүүртэй улигт бодолд автах, сэтгэл гутралд өртөх эмгэгт өртдөг.

Эцэг, эхчүүд хүүхдэдээ ҮЛ ХАЙХРАХ сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг

-Гэр бүл салалт хүүхдийн сэтгэлзүйд ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-Ихэвчлэн хоорондын харилцаа, санхүү эдийн засаг, хэн нэгнийх нь хайр сэтгэл хөрөх, хоёрдогч хүчин зүйлс гарч ирэх, гэр бүлийн таатай болон таагүй уур амьсгал зэргээс шалтгаалан гэр бүл салалт үүсэж байна. Салж байгаа хосууд зөвхөн өөрсдийн өнцгөөс салалтыг дүгнэдэг. Гэтэл хүүхэд хэмээх үнэт зүйлийг тооцож үзээгүй байх нь элбэг. Ихэнх тохиолдолд хүмүүс манай нөхөр маш муу хүн байсан учраас бид салсан. Эсвэл манай эхнэр маш муу хүн учраас би салсан гэдэг. Харин хүүхдэдээ чиний аав чинь маш муу хүн байсан, тиймээс чиний ааваас салсан. Эсвэл ээж чинь муу хүн учраас би салсан гэж тайлбарладаг. Яагаад хүүхдэдээ ээж, аавыг нь муулаад, буруутгаад байдаг юм. Энэ нь хүүхдэд маш хүнд цохилт болдог. Эцэг, эх хоёр бие бие рүүгээ буруугаа чихэх юм бол хүүхэд эцэст нь өөртөө бурууг чихэж эхэлдэг. Би сайн хүүхэд биш учраас ээж, аав минь салчихлаа. Би энэ айлд хэрэгтэй хүн биш, надад хайргүй учраас салчихлаа гэсэн зүйлийг дотроо боддог. Тиймээс хэрвээ та бүхэн салахаар шийдсэн, гэр бүл төлөвлөлтөө буруу хийсэн гэж бодож байвал хүүхдээ эргэж нэг хараарай. Хүүхэдтэйгээ ярилц. Энэ бол чиний буруу биш юм гэдгийг хэлж, ойлгуулаарай. Ээж эсвэл аавыг нь битгий муулаарай. Ямар шалтгааны улмаас салж байгаагаа хүүхдэдээ тайлбарлаж өгөх зайлшгүй шаардлагатай. Орчин үеийн хүүхдүүд бидний өмнөх үе шиг биш, таны мэдээгүй зүйлийг ч хүүхэд тань мэдчихсэн явж байдаг шүү.  

Хэрвээ та хүүхдээ бие дааж аавгүй өсгөхөөр шийдсэн бол эрэгтэй хүний орон зайг тодорхой хэмжээнд нөхөж өгөх хэрэгтэй 

-Хэрвээ аав нар хүүхдээ өсгөж байгаа бол эсвэл ээжтэйгээ өсөж байгаа бол хүүхдийнхээ юунд нь илүү анхаарч харилцах ёстой вэ?

-Аавтайгаа эсвэл ээжтэйгээ өсөж байгаа хүүхдүүдийн хооронд ялгаа бий. Ээжтэйгээ өсөж байгаа хүүхдүүд хайр, халамжаар дутахгүй өсдөг. Харин аавтайгаа өсөж байгаа хүүхэд нууцлагдмал байр суурьтай байх нь элбэг. Аливаа асуудлаа нуудаг, өөрийгөө хянадаг байх магадлалтай. Аавтайгаа өсөж байгаа хүүхдүүд эмэгтэй хүнийг илүү хүсэмжилж эхэлдэг. Харин ээжтэйгээ өсөж буй хүүхдүүд илүү уян зөөлөн болдог. Хатуу чанга байр суурьтай болох тал нь сулавтар. Аавтайгаа өсөж байгаа хүүхдүүд бага зэргийн эршүүд, харин ээжтэйгээ өсөж байгаа хүүхдүүд эмэгтэйлэг байдлаар өсөх магадлалтай.

Хэрвээ та хүүхдээ бие даагаад аавгүй өсгөхөөр шийдсэн бол эрэгтэй хүний орон зайг тодорхой хэмжээнд нөхөж өгөх хэрэгтэй. Аав гэдэг хүний талаар ярьж өгөх хэрэгтэй. Ярьж өгөхдөө аав чинь муу хүн байсан шүү гэж биш харин аав гэдэг хүн ийм байр суурьтай байдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Аав чинь намайг зоддог байсан, архи уудаг байсан гэх мэтээр ярьж ерөөсөө болохгүй. Эмэгтэй хүүхэд байлаа гэхэд дараа нь гэр бүл зохиоход нь хүндрэл үүсдэг. Аавтайгаа өсөж байгаа хүүхэд эмэгтэй хүнд хэрэгцээ маягаар ханддаг ба ээжийг муу хүн гэдэг талаас нь илүү хардаг болчихдог. 

-Хэрвээ хоёр дахь амьдрал зохиох гэж байгаа бол хүүхдэдээ хэрхэн зөв ойлгуулах вэ?

-Хэрвээ та хоёр дахь амьдрал зохиох гэж байгаа бол хүүхдээ бэлэн байгаа эсэхийг шалгаж үзээрэй. Хүүхэд бэлэн биш байвал таны сэтгэл санаа бэлэн болсон ч гэлээ тэр амьдралыг зохиох хэрэггүй. Тухайн хүн тань хүүхдэд таалагдахгүй эсвэл хүүхэд хоёрдогч аав хүсээгүй бол энэ амьдралыг зохиох шаардлагагүй гэсэн үг. “Ээж энэ хүнээр намайг солилоо, ээж надад хайргүй учраас энэ хүнийг сонгосон. Би энэ гэр бүлийн хүүхэд биш, ээжийн хүүхэд биш” гэсэн бодол төрдөг. Тиймээс та хүүхдээ бэлэн байгаа эсэхийг маш сайн сонсож, ажиглаж, шалгах хэрэгтэй. Шалгахдаа “Ээж нь хүнтэй суух гэсэн юм. Энэ хүн чамд таалагдаж байна уу, эсвэл хэсэг хугацаанд гурвуулаа амьдраад үзье. Үнэхээр болж байна гэх юм бол ээж нь хамт амьдаръя. Миний хүүхдэд таалагдахгүй бол больё” гэх мэтчилэн харилцан ярилцах хэрэгтэй. Ганцхан танд энэ хүн таалагдаад, харин хүүхдэд тань таалагдахгүй бол энэ нь алсдаа ямар нэг асуудал үүсгэнэ. Хатуухан хэлэхэд, та хэрвээ шийдвэрээ гаргаад, хүүхдийнхээ ааваас салсан бол таны дараагийн шийдвэр хүүхдүүдийнхээ төлөө зориулагддаг байх ёстой.

-Хүүхэд үл хайхрах хүчирхийлэлд өртөж эхлэхээр өөртөө итгэлгүй, ганцаардах эмгэгтэй болж өсдөг гэлээ. Үл хайхрах хүчирхийллийн алдаа гаргахгүйн тулд эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстой вэ?

-Хүүхдэд хайр халамж мэдрүүлэх хэрэгтэй. Хайрыг мэдрүүлнэ гэдэг нь өөрөө ярилцах хэлбэрт оршдог. Та хүүхэдтэйгээ хэр зөв ойлголцож чадаж байна вэ, хүүхдэдээ 30 минут зарцуулж чадаж байна уу гэдгээ жишээ нь сайн бодоод үзээрэй. Та хүүхдээсээ “Өнөөдөр хичээл нь ямар байв, Ангийнхантайгаа уулзахад ямар мэдрэмж төрөв, Энэ зүйлийг хийхэд чамд ямар санагдаж байна вэ?” гэх зэргээр өөртөө төрсөн мэдрэмжээ аав, ээжтэйгээ хуваалцахыг дэмжиж ярилцах юм бол хүүхэд өөрөө илүү бодож, ярьж эхэлдэг. Эсвэл хүүхэд тань үнэхээр тантай ярилцахыг хүсэхгүй байгаа бол хүүхдийнхээ багынх нь хөгжилтэй дурсамж эсвэл ирээдүйг нь ярьж эхлэх хэрэгтэй. “Миний хүүхэд ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна вэ? Аав нь чамайг эмч болоосой гэж боддог” гэх зэргээр хүүхдийнхээ хүслийг өөрийнхөө хүсэлтэй нийцүүлж ярих хэрэгтэй байдаг. Иймэрхүү байдлаар харилцан ярианы техникээр ойлголцож, анхаарал хандуулж, хайрлаж байгаагаа илэрхийлэх хэрэгтэй.

Боль, болохгүй гэж хэлснээр хүүхэд өөртөө итгэлгүй болдог.

-Гэр бүл салсны дараагаар ээж нь хүүхдээ аавтай нь уулзуулахгүй эсвэл аав нь ээжтэй нь уулзуулахгүй байх тохиолдол олон гардаг. Тусдаа амьдарч байгаа ч хүүхэд аав эсвэл ээжтэйгээ уулзаж байх нь зөв үү?

-Хэрвээ гэр бүл салж байгаа бол хуулиндаа хүүхдийг аавтайгаа эсвэл ээжтэйгээ амьдрах эсэхийг асуудаг. Үүний дараа хүүхэд асаргааны тэтгэмж, мөнгөн тусламж авдаг.

Хэн нэгэнтэй нь тусдаа амьдарч байгаа гээд хүүхэд эцэг, эхийн хайраар дутах ёсгүй. Ингэхийн тулд хамт амьдрахгүй байгаа аав, ээжтэйгээ зайлшгүй уулзах ёстой. Огт уулзуулахгүй бол аав эсвэл ээжийгээ үзэн ядаж эхэлдэг. Ээж надад хайргүй учраас намайг хаяад явсан гэх зүйлс бодож эхэлдэг. Тиймээс би аавтай хүн шүү, ээжтэй хүн шүү гэдгийг тухайн хүүхдэд мэдрүүлэх хэрэгтэй. Хүүхдэд буруу байхгүй учраас ээж, аавынхаа хэн хэнтэй нь амьдрах ёстой. Ээж, аав ял эдэлж нийгмээс тусгаарлагдаагүй л бол уулзах хуваарийн дагуу уулзах ёстой. Ээжид аав нь таалагдахгүй, аавд ээж нь таалагдахгүй гэсэн шалтгаанаар хүүхдийн уулзах эрхийг нь хорьж болохгүй. Хэрэв тийм хориг, саад тавих юм уу, өөрсдөө хүсэхгүй, хичээхгүй яваад байвал насан туршдаа хүүхэд аав, ээжийгээ үзэн ядаж амьдрах болно. Хүүхдэд амьдын хагацлыг хэзээ ч үзүүлж болохгүй.

-Сэтгэлзүйн асуудалд өртсөн эсвэл угийн бүрэг ноомой хүүхдээ яаж өөртөө итгэлтэй болгох вэ?

-Хүүхдийг магт, урамшуул, дэмж. Хүүхэд яагаад бүрэг ноомой болдог вэ гэвэл “Чи чадахгүй байна” гэж хэлэх бүрт хүүхэд биеэ хурааж эхэлдэг. Боль, болохгүй гэж хэлснээр хүүхэд өөртөө итгэлгүй болдог. Ямар хүүхдүүдэд ийм шинж тэмдэг илэрдэг вэ гэвэл хойноосоо дүү дагуулсан, айлын ганц хүүхэд, айлын том хүүхэд эсвэл айлд амьдардаг хүүхдүүд өөртөө итгэлгүй бүрэг ноомой болох магадлалтай. Жишээ нь, хүүхэд тань найзуудынхаа өмнө үг хэлж байлаа гэж бодъё. Та найзуудынх нь дэргэд "Чи ингээд л чаддаггүй ш дээ, тийм болохоор би чамайг гаргадаггүй юм, яриулдаггүй юм" гэх зэргээр загнах биш харин "Миний хүүхэд мундаг шүү, чи чадна аа, найзууддаа мундаг гэдгээ харуулчих" гэх зэргээр урамшуулах хэрэгтэй. Харин ярьсных нь дараа хичнээн сайн эсвэл муу байсан ч"Миний охин сайн байлаа" гэж магтвал тухайн хүүхэд урамшиж, өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ.

-Нийгмийн байдлаас шалтгаалаад багаасаа буруу зам руу алхаж яваа олон хүүхэд байна. Хулгай хийх, худал хэлэх зэргээр илэрч, цаашлаад хүчирхийлэгч болох магадлал өндөр. Харин эцэг, эхчүүд ийм хүүхдээ хэрхэн засах алхам хийх вэ?

-Монголчуудын нэг их сайн мэддэггүй "Төрх үйлийн эмгэг" гэж сэтгэцийн эмгэг байдаг. Гэрээсээ дайжсан, нийгмээс гажууд зүйл хийж байгаа, гэртээ очиж хонодоггүй, ээж, аавтайгаа муудалцдаг зэрэг нийгэмтэй зөрчилддөг ийм хүүхдүүд байдаг. Ийм тохиолдолд хүүхдэд сэтгэл заслын үйлчилгээ шаардлагатай. Хэрвээ танай хүүхэд буруу зүйл хийж байгаа бол хулгай хийгээд байгаа бол та загнахаасаа илүүтэйгээр “Яагаад вэ” гэдэг шалтгааныг нь олох хэрэгтэй. Шалтгааныг тодруулахгүйгээр загнах шаардлагагүй. Магадгүй тухайн хүүхэд ээж, аав нь тоохгүй учраас анхааралд өртөх гэж хулгай хийв үү. Эсвэл хэрэгцээ шаардлага үүссэн юм уу гэх мэтчилэн шалтгааныг тодруулсныхаа дараа ярилцах ёстой.

-40 настай хойд аав есөн настай охиноо зодож, амийг нь бүрэлгэсэн харамсалтай хэрэг саяхан гарлаа. Мэдээж тэр эрэгтэй анхнаасаа хүчирхийлэгч болж төрөөгүй, тэр охинтой л адил есөн настай гэнэн томоогүй хүүхэд байсан шүү дээ. Харин өнөөдөр тэр хүн хүчирхийлэгч болж, нийгэмд зүхэгдэж байна. Энэ юунаас үүдэлтэй вэ, хүчирхийлэгчийг бидний нийгэм өөрсдөө төрүүлж байна уу, эсвэл хүмүүжил нь үү?

-Өссөн орчин, сэтгэлзүйн дарамт, хэд дэх амьдралаа зохиож байгаа, анхны эхнэрийн ааш зан ямар байсан, хоёр дахь амьдралаа зохиож байгаа ээж үнэхээр сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан уу, эсвэл үгүй юу гэх мэтчилэн маш олон талт асуудлаас үүсч тухайн хүний хүчирхийлэл үйлдэх болсон шалтгааныг гаргаж ирнэ.

Түүнээс гадна хүчирхийллийн хэрэг үйлдэгдэж, нийгэмд дэгдсэний дараагаар хүмүүс хүүхдийн төлөөх Төрийн бус байгууллагууд руу хашхичаж эхэлдэг. Ингэхийн өмнө та өөрийгөө нэг дүгнэж үз. Та хүчирхийллийн хажуугаар дуугүй өнгөрсөн тохиолдол бий юу гэдгээ сайн бод. Эр, эмийн хооронд илжиг бүү жороол, Олгой хагаравч тогоон дотроо, Толгой хагаравч малгайн дотроо зэрэг эртний уламжлалт ардын үгээс болж монголчууд хажуу хөршийнхөө амьдралд тэр бүр оролцдоггүй. Гэтэл хажууханд нь аймшигт хүчирхийлэл үйлдэж байхад та, би, чи чимээгүй л байсан байна. Иймд бүгдээрээ өөрсдийнхөө цонхыг нээж хөршүүддээ болон бяцхан хүүхдүүддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Хөршгүй хүчирхийлэл гэж байдаггүй гэдгийг л ойлгох нь чухал.  

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.248) 2021 оны 10 сарын 20

Hoid l bol hoid....Mongol huuhnuud huuhdiinhee sain saihan amidraliig eregchingeer solidog bolood udlaa. Hoid etsgiin gart tarchilj baisnaas eejteigee zutruuhan amidarch baival huuhduudiin huvid jargal gedgiig uhaatah uhaalag huuhen hovor boljee. Yana da.

0  |  0
sara(223.104.3.192) 2020 оны 10 сарын 01

yaduu hun yanag gj.aimaar yaduu bj nohoi gahai shig tordog.huuhdeer dalimduulj halamjaar amidardag.olon huuhed teer bolohiig medseer bj zoruid gargana.holsnii bair hashaagaar amidarch bj olon huuhed gargadag humuusiig oilgodoggui yer n ih durgui.huuhed zevseg bish.amidrah taatai nohtsol,sanhuu,hair halamj bhad bolno.ergeed etseg ehee tgj hairlana.mgl huuhnuud ih teneg.ymar ch batalgaa,suin bogj,hurim,oron bair,medleg bolvsrolgui,ajilgui bj huuhed tsuvuulna.teriig tor shagnana.halamj ogno.bi olon huuhedte orh tolgoilson gan bie i gj hashgichsan danalzsan haltar avgai naraar duursen.

1  |  0
Иргэн(192.82.76.81) 2020 оны 10 сарын 24

Ядуу эмэгтэйчүүдийг хүүхэд бүү төрүүлж бай гэж багаас нь сургах хэрэгтэй. Ядуу хүүхдийг ядуугийн зовлон, хүчин, хүчирхийлэл л хүлээж байдаг.

6  |  0
Zochin(1.215.150.203) 2020 оны 11 сарын 12

Emegteichuudiig buruutgasan iim yariltslaga ugch bhiinhaa orond 2 dahi amidral zohiohdoo nuguu hunee herhen tanih ve hervee huchirbiilel uildeh shinj temdeg ilervel yaj salakh ve gesen zuvluguu bsan ni deer. Yamar hereggui yariltslaga bn. Ene hunii yariltslaga ch uuruu gants biye eejuuded setgel sanaanii daramtand oruulsan setgel zuin huchirhiilel bn shuudee

4  |  4
Zochin(1.215.150.203) 2020 оны 09 сарын 27

Eejuud sain duraaraa l etsgees ni saldag yum bish shuudee. Etseg orhiod yavchihsan bol yah yum be. Durandaa salchihaad l er hunguideed uur er erguuleed bdag yum bish yalanguya emegtei humuus etssee hurtel huuhdiinhee etsgees salahgui baiy gej hicheedeg. Iim yaria ugch bgaa huniig srtgrlxuich gej helehed hetsuu yum. Gants biyeer horvoog tuulah 2uulaa bh shal uur. Sain hunee l olj songokh heregtei. Er ni ur huuhdee bodohgui yavchihsan bhad ygd emegtei nasaaraa gantsaardliin zovlong tuulah yostoi gj

3  |  0
unsh(202.55.188.46) 2020 оны 10 сарын 01

Эх гэж нэр зуусэн гичиий эр сувгуй бол байж сууж чадахгуй емнех нехрийн хуухдуудээ одооны нехертэйгээ нийлж дарамталж хучирхийлдэг, амьдралын баталгаагуй байж хирээ мэдэхгуй баахан зулзагалаж терийн янз бурийн халамжаар амьдардаг иймэрхуу Хун Хогуудын эх эцэг байх эрхийг хасч тер нехен уржлийг нь албадан зохицуулдаг болох хэрэгтэй, тэгэхгуй бол тэд чинь жоом шиг хурдан есеж урждгийм. Монголд Хун Хогууд хэрэггуй, ухамсартай хариуцлагатай боловсролтой давхарга есч байж Монгол хегжине

3  |  0
Zochin(87.66.142.201) 2020 оны 09 сарын 26

Tiim hun bsan gedgii ni helj bolohgui gedeg chin buruu, harin heleh yostoi, helj oilguulwal huuhed arhi uuj boloh bolohgui hun zodoj bolo bolohguig daraa ni yund hurgedgiig medej anhaardag boldog, ter huniihee muu muuhaig huuhdees ni nuuna gedeg buruu shu

4  |  0
Зочин(202.55.191.194) 2020 оны 09 сарын 27

Сайхан хэлжээ. Энэ яг бодит амьдрал.

4  |  1
зочин(202.55.191.194) 2020 оны 09 сарын 27

Мундаг ярьжээ.Хүмүүс уншаасай билээ

4  |  1
зочин(122.201.23.226) 2020 оны 09 сарын 27

Сайхан бүсгүй байна

4  |  1
Top