ЦАГ АГААР: Өнөө шөнө тариалангийн бүс нутгаар хяруу унаж болзошгүйг АНХААРУУЛЖ БАЙНА

2020 оны 09 сарын 23

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө шөнө газар тариалангийн бүс нутгаар хяруу унаж болзошгүйг анхааруулж байна.

 

2020 оны есдүгээр сарын 24-ний 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар 8-13 градус, Хангай,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн, бусад хэсгээр 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

 

2020 оны 09 дүгээр сарын 25-наас 09 дүгээр сарын 29-нийг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд  баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи секундэд 7-12 метр, 25-нд нутгийн баруун хагаст, 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 25-нд баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар, Урьдчилан мэдээлэх хэлтэс

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.106) 2020 оны 09 сарын 23

Дархан Сэлэнгийн нутгаар өнөө шөнөдөө 4 6 хэмтэй хононо л гэж байна.\n\n\n

0  |  0
Top