Тамирчин-сурагчид МҮОХ-нд зочиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургуулийн Т.Хоролсүрэн багштай 6Б ангийн тамирчин – сурагчид өчигдөр /09.15/ МҮОХ-нд зочиллоо.

Тамирчин – сурагчид нь “Олимпийн наадмын үүсэл хөгжил” сэдэвт хичээлд хамрагдаж, Монгол улсын Олимпийн хөдөлгөөний түүхэн, үнэт үзмэрүүдтэй танилцан, Олимпийн боловсролын мэдлэгээ нэмэгдүүллээ.

Монголын үндэсний олимпийн хорооны "Олимпийн музей" нь нийт ард иргэдэд Олимпийн боловсрол, үнэт зүйлсийг сурталчлан таниулах, Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинаа эх орныхоо нэрийг мандуулсан шилдэг тамирчдаа алдаршуулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж буй билээ.

Дэлхий дахинаа тархаад буй цар тахлын уршгаар 2020 оны 02 дугаар сараас үйл ажиллагаагаа түр зогсоосон Олимпийн музей нь Монгол улсын засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын заавар, зөвлөмж, журмыг баримтлан, үнэ төлбөргүйгээр дахин хөшгөө нээж байна.

Олимпийн музей нь Олон улсын олимпийн музейн түншийн статустай бөгөөд Азийн спортын музейн холбоо /ASMA/-ны гишүүн билээ. Олимпийн музейд одоогоор Монгол улсын Олимпийн хөдөлгөөний 500 гаруй нэр төрлийн түүхэн үнэт үзмэрүүд байрлаж байна.

ХАЯГ:

- Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Монголын үндэсний олимпийн хороо;

ЦАГИЙН ХУВААРЬ:

- Ажлын өдрийн 10:00-17:00 цагт ;

АНХААРАХ ЗҮЙЛС:

- Үзэгчид амны хаалт зүүсэн байх;

- Нэг дор 20 хүртэлх үзэгчдийг хүлээн авах боломжтой;

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top