Covid-19 нь найман метрт халдвар тархаах эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 26

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 918 мянган хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барлаа. Энэ нь шинэ тохиолдол хамгийн өндөр байгаа хоёр дахь өдөр байлаа. Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна. Мөн буруу ташаа мэдээлэлд автах, залуучуудын хайхрамжгүй байдал зэрэг нь халдвар буурахгүй байгаад нөлөөлж байгаа гэж үзэж байна. Германы мах боловсруулах үйлдвэрт хийсэн судалгаагаар хүйтэн, сэрүүн, агааргүй үед Covid-19 нь найман метрт халдвар тархаах эрсдэлтэй гэж үзжээ. ДЭМБ-аас дархлаажуулалт зэрэг бусад эрүүл мэндийн үйлчилгээг орхигдуулж болохгүй гэж үзэж байна.

Монгол Улсад өчигдөр /2020.07.25/ 210 хүн ажиглалтад орж, 218 хүн ажиглалтаас гарлаа. Одоогоор 2566 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 182 төрийн албан хаагч үйлчилж байна. Цэргийн төв эмнэлэгт 39 хүн хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсан 124 хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(203.91.115.48) 2020 оны 07 сарын 27

Энэ элий балай авгай чинь корона тусаад галзуурчихсан юм уу. Гүндалай эд нарыг чадваргүй гээд байсан нь үнэн юм байна. 8 м бол онгоцоор 200-300 хүн ирж байна, бүгд хоорондоо халдварлахгүй яадаг юм. Ийм балай авгайчуудыг зайлуулбал таарна.

0  |  0
Вандан (109.89.151.254) 2020 оны 07 сарын 26

Худлаа газар хуцаад байгаарай новш минь. Онгерсен оны евел эхлээ биздээ. Тэгэхэд л аюулгуйн зай 1.5-2м гэсэн. Чадваргуй новшнууд одоо байтлаа гадаадад бгаа хэдийгээ 8м-ийн вирустэй ирэх нь гэж хелдуу ухэрнуудийнхээ толгойг угаах нь уу. Яасан Сурданзан хурэлсух лалар тэг гэж уурэгдээ юу та газрыг.

0  |  0
Top