С.Баясгалан: Аялал жуулчлалын орлого 80 хувиар буурч, 20 жилийн өмнөх үзүүлэлтэд дөхөж очихоор байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дэлхий нийтэд гарсан цар тахлаас үүдэн олон улсын хэмжээнд аялал жуулчлалын салбар зогсолтод ороод байна. Энэ хөл хорионы нөхцөл байдал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-2020 оны гуравдугаар сараас эхлээд гадаадын жуулчдын хөдөлгөөнийг хязгаарласан. Эхний таван сарын байдлаар авч үзэхэд, аялал жуулчлалын салбар 120 орчим сая ам.долларын алдагдал хүлээсэн. Салбарт үйл ажиллагаа явуулдаг 1300 орчим аж ахуйн нэгжүүд 88 мянган ажлын байрыг бий болгосон байдаг. Гэсэн хэдийн ч цар тахлаас үүдэн Улаанбаатар хотод байрлалтай 300 орчим зочид буудал, тэр дундаа олон улсын гурваас дээш одны зэрэглэлтэй зочид буудлуудын үйл ажиллагаа зогссон. Гаднаас жуулчин авчирч аялуулдаг, гадагшаа жуулчин аялуулдаг хоёр үндсэн чиглэлтэй 300 орчим тур оператор компаниудын үйл ажиллагаа тэг зогсолтод орсон. Монгол Улсын хэмжээнд нийт 450 орчим жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 50 нь Улаанбаатар хот орчмын бүсэд, 400 нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлдэг. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд дотоодын жуулчдын урсгалаар харьцангуй эдийн засгийн хүндрэлийг даван туулж байна.

-Томоохон зочид буудлууд тэг зогсолтод ороод байгаа гэлээ. Үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдээ бодлогоор хэрхэн дэмжиж байгаа вэ?

-Монгол Улс дотооддоо цар тахал алдаагүй учраас дотоодын жуулчдын урсгал хязгаарлагдаагүй онцлогтой. Зарим улсад дотоодын жуулчид байтугай гэрээсээ гарахгүй хэмжээнд хөл хорио үйлчилж байна. Гэхдээ 300 орчим тур оператор компанийн 150 нь 2019 онд гэрчилгээ авсан. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани байдаг. Тур оператор компани харьцангуй бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг. Томоохон хэмжээний 10-20 компани нь 20-иос дээш хүн, бусад компани ихэвчлэн улирлын чанартайгаар иргэдийг гэрээгээр ажиллуулдаг. Тэдгээр компани нийгмийн даатгалын чөлөөлөлт, 200 мянган төгрөгийн урамшуулалд хамрагдаж байгаа. Үүнд, хамгийн их эрсдэл үүрж байгаа нь зочид буудлууд. “Улаанбаатар”, “Новотел”, “Шангри-Ла” гээд зочид буудлууд гадаадын иргэд, жуулчдын үйлчилгээгээр санхүүждэг. Байнгын цахилгаан, усны хэрэглээ, ажилчдын цалин хангамжийг төлөхөд их хэмжээний зардал гаргадаг. Зөвхөн “Шангри-Ла” зочид буудлыг аваад үзэхэд жилд үл хөдлөх хөрөнгийн албан татварт долоон тэрбум төгрөгийг улсад төлдөг. Зочид буудлуудад жуулчдыг авахаас гадна томоохон хэмжээний хурал зөвлөгөөн, хуримын үйл ажиллагаа явагдахгүй байгаа. Тиймээс “Энэ жил үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлж өгөөч” гэсэн хүсэлтийг зочид буудлуудын удирдлагууд манай яаманд ирүүлсэн. Тус албан татвараас чөлөөлөхийн тулд хууль боловсруулан, хэлэлцүүлж, батлуулах ёстой. Бусад яамдаас санал аваад хуулийн төслийг боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн. Одоогийн байдлаар Сангийн яамнаас “Аж ахуйн нэгжүүдэд зориулсан хямралыг давах эдийн засгийн арга хэмжээ нэгдсэн журмаар явагдаж байгаа тул нэг салбарт чиглэсэн үйл ажиллагааг явуулах боломжгүй” гэдэг үүднээс татгалзсан хариу ирүүлээд байгаа.

-Аялал жуулчлалын салбар манай улсын ДНБ-ий 7.2 хувийг бүрдүүлдэг чухал ач холбогдолтой салбарын нэг. Сулраад байгаа эдийн засгийг өсгөхөд хэрхэн анхаарах вэ?

-2019 онд аялал жуулчлалын салбар 607 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөгийг эдийн засгийн эргэлтэд оруулсан. 2020 оны төгсгөлийг аваад үзэхэд, аялал жуулчлалын салбарын орлого 80 гаруй хувиар буурч, 20 жилийн өмнөх үзүүлэлтэд дөхөж очихоор байна. Энэ нь зөвхөн Монголд бус дэлхий нийтэд тулгамдаж байгаа асуудал учраас олон улсын жишгээс дүгнэхэд аялал жуулчлалыг дахин эхлүүлж, өмнөх алдаагаа давтахгүйгээр богино хугацаанд эргэн сэргэлтийг авах асуудлыг ярьж байгаа. Дэлхий нийтэд шинэ нөхцөл байдал аялал жуулчлалын салбарт үүслээ. Тиймээс даван туулах хамгийн сайн арга барилыг хэрэгжүүлэхийн тулд олон улсын байгууллагатай хамтарч ажиллана. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага руу хүсэлт тавьж хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Цар тахлын тархалт буурсны дараа аялал жуулчлалын салбарт сэргэлт хийхээр судалгаа, төлөвлөгөөтэй ажиллана. Ажлыг энэ сарын сүүлчээр эхлүүлэхээр төлөвлөсөн. 2019 онд Монгол Улс анх удаагаа хагас сая жуулчин авсан. Тус өсөлтийг нэмэгдүүлж 2020 онд нэг сая жуулчин авна гэж тооцоолж байсан боловч одоо тэгээс эхлэх шаардлагатай боллоо.

-Гадаадын аялал жуулчлал зогссон ч гэсэн дотоодын аялал жуулчлал нэмэгдэж байна. Ялангуяа долоодугаар сард нөхцөл байдал сайжирсан байх?

-Бусад улсад ор, хоногийн татвар авч жуулчдын тоог тооцдог арга бий. Монгол Улсын хувьд ийм татвар авдаггүй учраас дотоодод аялж байгаа хүний тоог нарийвчлан гаргах боломжгүй. Гэхдээ орон нутгийн постоор орж байгаа автомашинуудын урсгалыг тооцох, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн ор, хоногийн дүүргэлтийг тооцох зэргээр авч үзэхэд давтагдсан тоогоор оны сүүлийн хагас жилд дотоодод 500 орчим мянган жуулчин аялна гэж тооцсон. Нэг жуулчин өдөрт дунджаар 50-80 мянган төгрөгийн зарцуулалт хийхэд эдийн засагт 200-220 орчим тэрбум төгрөг төвлөрөх боломжтой гэж үзсэн. Эдийн засгийн хүндрэлтэй үед дотоодын аялал жуулчлалыг идэвхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын 167 дугаар тогтоол гарсан. Түүнчлэн иргэд гадагш аялахгүй байгаа учраас дотоодын аялал жуулчлалын урсгал автоматаар идэвхжиж эхэллээ.

 

2019 ОНД МОНГОЛ УЛС РУУ АЯЛАХААР 159 САЯ ХҮН ИНТЕРНЭТЭД ХАЙЛТ ХИЙСЭН

 

-Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилт тавьсан шүү дээ?

-Тийм ээ. БОАЖЯ-ны баримталж байгаа гол бодлого гэвэл гаднын жуулчдыг Монгол Улсад аялуулж, Монгол Улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлэх буюу экспорт хийснээр аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байна. Монгол Улсын нийт экспортын орлогын 92 хувийг уул уурхай эзэлдэг. Үлдсэн найман хувь буюу 800 сая ам.долларыг хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр гээд бүх экспортын орлого бүрдүүлдэг. Үүний 80 хувьтай дүйцэхүйц буюу 600 сая ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбар дангаараа бий болгож байна. Экспортын хувьд чухал салбар төдийгүй уг орлогоос гадна жуулчдын ирж байгаа тээврийн зардал болон бусад үйлчилгээний зардлыг тооцвол аялал жуулчлалын салбар бусад 13 салбарын эдийн засгийг идэвхжүүлдэг онцлогтой. Тиймээс Засгийн газраас тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр зорилт тавьсан. Монгол Улсын хэмжээнд зуны улиралд өдрийн 72 мянган ор, хоногийн нөөцийг бүрдүүлэх боломж байна. Тэгэхээр аялал жуулчлалын идэвхтэй таван сарын хугацаанд 1.6 сая жуулчин хүлээж авах нөөц бий. Дэлхий дахинд 2018 онд Монгол руу аялахаар байнгын хайлт хийсэн иргэдийн тоо 114 сая байсан бол 2019 онд 159 сая болж нэмэгдсэн байдаг. Тиймээс хангалттай зах зээл, эрэлт байгаа.

-Тэр их хүчин чадлаа ашиглаж, Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын олон улсын үзүүлэлтийг Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг. Уг үзүүлэлтээр Монгол Улс 2017 онд дэлхийн 136 улсаас 102-т явж байсан. Үзүүлэлтийг хойш татдаг гол зүйлүүд гэвэл нэгдүгээрт, визний асуудал ордог. Олон улсад нээлттэй байдал үзүүлэлтээр Монгол Улс сүүлээсээ 10-т ордог. Монгол Улсад визгүй аялдаг 20 улс байдаг. Казакстан, Киргиз, Узбек гээд улсууд гэхэд бүгд цахим виз нэвтрүүлсэн байх жишээтэй. Хоёрдугаарт, агаарын тээвэр буюу үр ашигтай жуулчин орж ирэх хаалга манай улсад гүйцэд нээгддэггүй. Япон, Солонгос улсад гэхэд томоохон хотууд нь бүгд олон улсын тээврээр холбогдсон байдаг. Гэтэл Монгол Улс том газар нутагтай хэрнээ дотроо агаарын тээвэр сайтар хөгжөөгүй. Энэ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг үнэтэй болгож хөгжлийн тушаа болдог. 2019 онд Төрөөс аялал жуулчлалын салбарт баримтлах бодлогыг батлуулсан. Үүнд, зургаан бүсийн нисэх буудлыг олон улсын болгох шаардлагатай гэж үзсэн. Хөшигтийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноос гадна Увс, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Өвөрхангай, Дорнодын нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоод шууд жуулчин авдаг болох юм. Гуравдугаарт, газрын боомтоор хоёр улсаар орж ирж байгаа жуулчдын тоог өсгөх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, үйлчилгээний дэд бүтцийн асуудал ордог. Эдгээр үзүүлэлтийг сайжруулахын тулд шатлалтай ажлууд хийгээд 2019 онд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 136 улсаас 93-т орсон байдаг. Бүс нутагтаа есөн балл өссөн буюу хамгийн өндөр сайжруулалтыг авсан улс болж аялал жуулчлалын салбар өссөн.

-Мөн төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ярьж байгаа?

-Аялал жуулчлалын салбар Монгол Улсад анх хөгжихдөө Хөвсгөл, Горхи Тэрэлж, Өмнөговь гэсэн харьцангуй дэд бүтцэд холбогдсон алтан гурвалжингаар өрнөдөг байсан. Хөвсгөл нуур авто замтай холбогдсоноор очих жуулчдын тоо 360 хувиар нэмэгдсэн байдаг. Тэгэхээр дэд бүтцээр холбогдсон аймгууд болох Өвөрхангай, Архангай, Хөвсгөл аялал жуулчлалын хувьд давуу талтай байгаа. Үүнийг Засгийн газраас төрөлжүүлэх бодлого баримталж байна. Бүсчлэн хөгжүүлж жуулчдын урсгалыг жигд татсанаар нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг жигд хуваарилна. Жигд ажлын байр бий болгож, даац хэтэрсэн асуудлыг багасгана. Говийн бүсэд гэхэд палеонтологи, говийн байгалийн онцлогт нь тохирсон аялал жуулчлалын хэлбэрүүдийг, Зүүн бүсэд түүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтыг хийж байна. Хангайн бүсэд уламжлалт буюу амралт зугаалгын аялал жуулчлал, Баруун бүсэд адал явдалт, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олон болгож, давтан аялал жуулчлалыг нэмэхийг зорьж байна.

 

ЭНЭ ОНД ХЭНТИЙ АЙМАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХЭД ХЭДЭН ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРУУЛНА

 

-Аялал жуулчлалын цогцолборууд баригдаж байгаа. Ажлын явц ямархуу байгаа вэ?

-Улсын хөрөнгө оруулалтаар нийт дөрвөн цогцолборыг Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын хүрээнд бий болгож байгаа. “Хүлэгбаатар Боорчи” андлалын өргөө цогцолборыг энэ онд ашиглалтад оруулна. Одоогоор тус цогцолборт юуг үзүүлж, иргэдийг хэрхэн ажлын байраар хангах зэрэг ажил хийгдэж байгаа. Хэнтий аймгийн Биндэр суманд “Их хуралдай” цогцолбор болон Хэнтийн аймгийн Норовлин суманд “Шихихутаг” цогцолбор 2020 онд ашиглалтад орно. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ оноос “Монголын нууц товчоо” цогцолбор байгуулах ажлыг эхлүүлж байгаа. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Хэнтий аймгийн Дадал суманд мянганы суут хүн Их эзэн Чингис хааны тахилгын өргөөг байгуулж, 20 гаруй сая монгол туургатныг байнгын урсгалтай зорин ирдэг байлгахаар бүтээн байгуулж, барилгын ажил 2021-2023 онд явагдана. Энэ бол дэлхийд томоохонд тооцогдох жуулчдын зорьж очдог бүтээн байгуулалт болохоор төлөвлөгдсөн. Нэг удаад гэхэд 1000 жуулчинд үйлчилж, тогтмол жуулчид ирдэг байхаар үйлчилгээ үзүүлдэг болох юм.

-Монголд жуулчдыг хамгийн ихээр үйлчилгээ юу юу байна вэ?

-Монголд ирж байгаа жуулчдаас судалгаа авахад нийт ирж байгаа жуулчдын 40 гаруй хувь нь нүүдлийн соёл ахуйг үзэхээр ирж байна. Энэ чиглэлээр дэлхийд Казак, Узбек, Киргиз гээд манай улстай ижил үйлчилгээ санал болгодог улсуудаас онцгойрч чаддаг. 36 орчим хувь нь унаган байгалийг сонирхож ирдэг. Түүхэн аялал жуулчлалын хувьд нийт ирж байгаа жуулчдын 10 гаруй хувийг эзэлдэг.

-Манай улсад жуулчдын голлон очдог тусгай хамгаалалттай газар нутаг хэр хэмжээний нутаг дэвсгэрийг хамардаг вэ?

-Жуулчдын голлон очдог байгаль, түүх, соёл, биологийн төрөл зүйлийн хувьд хадгалан хамгаалах шаардлагатай, аялал жуулчлалын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрдөг нутгуудыг тусгай хамгаалалттай газар нутаг гэнэ. Тусгай хамгаалалттай газар нутаг нийт газар нутгийн 21 орчим хувийг эзэлдэг. Түүнд 33 хамгаалалтын захиргаа ажиллаж байгаа бөгөөд нэмээд долоон хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна.

-Манай улсад ихэвчлэн Азийн орнуудаас жуулчид ирдэг. Европоос жуулчдыг татахын тулд ямар бодлого баримталдаг вэ?

-Монгол Улсын хувьд нийт ирж байгаа жуулчдын 40 орчим хувийг БНХАУ-ын жуулчид эзэлдэг. Дараа нь ОХУ, Солонгос, Япон, Германы жуулчид эзэлдэг. Монгол Улстай ойрхон, хямд зардлаар ирэх боломжтой улсуудын жуулчид хамгийн их ирдэг. Япон, Оросын жуулчид визгүйгээр Монгол Улсад зорчих боломжтой. Германаас шууд нислэгтэй учраас бусад Европын орнуудаас илүү жуулчид манай улсад ирдэг. 2019 оны судалгааг харахад зөвхөн Америкаас Монгол руу аялахыг хүссэн аялагчийн тоо дангаараа 21 сая байгаа. Гэтэл Америкийн жуулчид аль болох шууд нислэгтэй зах зээлийг сонгоно.

-Аялал жуулчлалын салбарт мэргэшсэн хөтөч, орчуулагч гээд хүний нөөц хэр хангагдаж байна?

-Аялал жуулчлалын салбарт гарсан нэг дэвшил гэвэл хүнээс хүнд хүрдэг үйлчилгээндээ стандарт тавьдаг болсон. 2019 онд хөтөч, жолооч, бармен гээд есөн ажлын байран дээр дүрэм гаргаж, тохирсон ажлын байрны сургалтын хөтөлбөр гаргаж, 10 мянга гаруй хүнийг нийслэл орон нутагт сургасан. Энэ жил 16 орчим мянган хүнд сургалт хийхээр төлөвлөсөн байсан. БНСУ-ын Засгийн газрын 5.5 сая воннын буцалтгүй тусламжаар аялал жуулчлалын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулах ажлыг энэ онд эхлүүлээд, 2022 онд ашиглалтад оруулна.

-Аялал жуулчлалын салбарын хөгжлийг урт хугацаанд харвал ямар байгаа вэ?

-Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд 2020 онд нэг сая жуулчин, 2030 онд хоёр сая жуулчин, “Алсын хараа-2050” зорилтоор 2050 он гэхэд нийт ирж байгаа жуулчдын тоог 4.5 саяд хүргэх төлөвлөгөөтэй явж байгаа. 2030 оноос хойш жуулчдын тооны өсөлт бус чанарт анхаарахаар төлөвлөсөн. Урт хугацаандаа тогтвортой, байгаль орчинд ээлтэй, орон нутгийн иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

-Иргэдийн хувьд төлөвлөгөөтэй, хог хаяхгүй аялах гээд аяллын боловсрол зарим талаар дутагдаж байгаа харагддаг?

-Дотоодын аялал жуулчлал нэмэгдсэн боловч орчны бохирдол, иргэдийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байна. Эдгээр асуудлыг судалж үзээд төрөөс нэгдүгээрт, иргэд аяллаа урьдаас төлөвлөх хэрэгтэй. Наанадаж цаг агаараа судлаад тохируулж аялалд бэлдэх, урьдчилсан захиалга өгч амралтаа сонгох гээд аяллыг төлөвлөх дадлыг суулгах нь хамгийн чухал байна. Хоёрдугаарт, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө багатайгаар аялах дадал хэрэгтэй. Экологийн цагдаагийн албатай хамтраад “Ирлээ-явлаа-цэвэр” аяныг долоодугаар сараас наймдугаар сарын дунд үеийг хүртэл өрнүүлж байгаа. Аялах хугацаандаа ан амьтан үргээхгүй, ээлтэй хандах, хог хаягдлаа төвлөрсөн цэгт хаях, шинээр зам гаргахгүй батлагдсан зам маршрутаар аялах, өөрийнхөө аюулгүй байдлыг хангах гээд 10 төрлийн мэдээллийг замын постоор гарч байгаа иргэдэд болон олон нийтийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд мэдээллийг түгээж байгаа. Гэвч Увс нуурын тусгай хамгаалалттай газарт гэхэд нэгээс хоёр өдөрт 20 тонн хог ачсан гэдэг мэдээллийг сая авлаа. Энэ бол зөвхөн нэг жишээ. БОАЖЯ-ны харьяа Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд 21 аймагт байгаа. Сум болгонд байгаль хамгаалагч ажиллаж байна. Байгаль хамгаалагчид зуны турш хог хаягдал зөөвөрлөх ажил хийгээд таарч байна. Хог хаягдлыг зөөвөрлөхөөс гадна төвлөрсөн цэгүүд байх ёстой. Хог хаягдлын тухай хуулийн дагуу зөвхөн байгаль хамгаалагчид бус аймаг, орон нутгууд тухайн газарт төвлөрч байгаа хогийг ангилах, ялгах, төвлөрүүлэх, булшлах, иргэдэд хог хаягдалгүй аялах мэдээллийг хүргэх үүрэг хүлээдэг. Хог хаягдлыг зөөвөрлөхөд иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын оролцоо чухал байна.

-Гадаад, дотоодын жуулчдад аюулгүй байдал талаасаа ямар арга хэмжээ авдаг вэ?

-Монголчуудын хандлага гэвэл ихэвчлэн бие даасан аяллыг сонгодог. Харин гаднын жуулчид Монгол Улсад аялахдаа зохион байгуулалттай аяллаар явдаг. Ингэж явсан тохиолдолд гэрээ байгуулж даатгал, эрсдэлийн бүх үнэлгээ тусгагддаг. Энэ жил гаднын жуулчид ирээгүй учраас аяллын үйлчилгээ санал болгодог компаниуд дотоодын иргэдэд зориулсан эрсдэлээс хамгаалах төрөл бүрийн үйлчилгээ санал болгож байна. Бие даасан зохион байгуулалтаар иргэд өөрсдөө аяллаа төлөвлөж явж байгаа тохиолдолд илүү эрсдэл үүсээд байгаа юм. Иргэд өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй байна.

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.122) 2020 оны 10 сарын 01

Энэ царай муутай шаамий хүүхэн чинь боловсролын сайд байсан үхэр цогзолмаагийн охин гэсэн шүү. мэдлэг чадвар сул, мөнгөөр дарга болсон өлөгчин

3  |  0
зочин(202.126.89.199) 2020 оны 08 сарын 10

Үйлчилгээ олигтой үзүүлж чадаагүй юм чинь буурахгүй яадаг юм. Төрийн, орон нутгийн бодлого гэж байхгүй сөнөсөн салбар

0  |  0
Bat(202.9.46.49) 2020 оны 08 сарын 07

Аялал жуулчлал хөгжихөд гол садаа нь бид хүнд үйлчилж сураагүй хүнд үнэн санаанаасаа хөгнгөн шуурхай үйлчлэх гэдэг урлагт суралцахгүй бол монгол ирээд юу үзэх вээдээ

0  |  0
Зочин(176.63.23.193) 2020 оны 08 сарын 05

Тэр хоосон буудлуудыг гаднаас ирэгсдийн тусгаарлалтын байранд дайчил дайчил

0  |  0
matilda(197.234.221.154) 2020 оны 08 сарын 04

Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Fck u(142.184.193.253) 2020 оны 10 сарын 01

Avilagch yambii chavganc Cogzolmaagiin carai muutai avilgach ohin zugeer zailoo chi sda min

5  |  0
eroolt(202.126.88.164) 2020 оны 08 сарын 02

Eroolt. gej. zalu. bna seks. himire bna

0  |  0
Зочин(103.229.122.122) 2020 оны 08 сарын 05

Шангри ла улаанбаатар новотёл тэр их ххосроод байгаа буудлууддаа монгол иргэдээ тусгаарлаад байж болохгүй юу тэртэй тэргүй хоосон байгаа нь үнэн л юм бол улсынхаа төлөө нэг удаа ч гэсэн сэтгэл гаргах тэнхээ алга уу тэгсэн мөртлөө татвараас чөлөөлөөч гэж яаж хэлж чадаж байна аа

3  |  0
гомдол(66.181.171.26) 2020 оны 08 сарын 02

Бусдыг гэмтээж эрүүл мэндээр нь тоглодог Аялал жуулчлалын Компмниуддаа ямар арга хэмжээ авч, ямар ажил нэвмрүүлдэг вя болдоо, нэг л мөнгөөр зодсон хүмүүс

1  |  0
Nasaa(172.58.62.247) 2020 оны 07 сарын 29

Gadaadad gatssan irgedee uyn turuund avaachee. Ta nart horongo oruulalt bishuu?

0  |  0
ZOCHIN(95.118.109.39) 2020 оны 07 сарын 24

NAAD AJALAL JUULCHLAL CHIN MONGOLD XOGJIXGYI NAADXIIGAA BYR MOCON XAA ENE OBCHTEI YED TENEED JABDAG XYN BAIXGYI

1  |  0
?(202.9.46.254) 2020 оны 08 сарын 02

Өвчин зовлон болсон хэцүү үе шүү дээ. Ганцхан аялал жуулчлал биш

1  |  0
zochin(98.206.15.23) 2020 оны 08 сарын 03

Ehleed jorlongiin asuudal, zamiin temdeg temdeglegee,sogtuu jolooch, hurd hetruulelt ,naad zahiin tuuh soyoliin medleggui hutlugch, orchuulagch nariinhaa asuudliig shiidej duusaad daraa n juulchin avah tuhai yari.Buudaluud n 70% n haluun huiten us baihgui, 00 iin uruu baihgui il zadgai zavaan jorlontoi ulsad juulchin irehgui ee.Zugeer hujaagiin barilgachid, solongosiin baigaliin tuuhii ed, urgamal ertenii oldvor , erdeniin chuluunii hulgaichidaas uur juulchin geh yum barag irdgui.Irsen baruunii tsuihun hef n haramsaad haraalaa ursagaad butsdag bizfee.

4  |  0
Zochin(14.35.207.208) 2020 оны 10 сарын 01

Ooriin irgedee avch chadahgui orond yun aylal juulchilal mangaraa

3  |  1
Бат(202.9.46.249) 2020 оны 08 сарын 03

Аялал жуулчлал хөгжих гол нарц шат бүртээ хүнд үнэн санаанаасаа үйлчлэх л шүү дээ манайхан энэ талд болоогүй ээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2 сая төгрөгөөс гарч ажилгүй хүн амьдрахгүй болсон тэр цагт л суралцаж эхлэнэ

1  |  0
Z(202.9.46.144) 2020 оны 10 сарын 01

Saranjav tursun etseg n bish!! Gehdee ymar ch ylgaagui ger buleeree avilgachid bolovsrol muutai humuus!!

5  |  0
иргэн(202.179.25.178) 2020 оны 08 сарын 11

Энэ нөгөө Цогзолмаа, Саранжав 2-ын охин уу. Юу чадахым бол доо хөөрхий хоосон толгой. Аав ээжтэйгээ ижил шуналын тулам байхдаа

4  |  0
Shaaldaa badmaa(202.55.180.220) 2020 оны 10 сарын 01

жуулчлалын салбарт гарсан нэг дэвшил гэвэл хүнээс хүнд хүрдэг үйлчилгээндээ стандарт тавьдаг болсон. 2019 онд хөтөч, жолооч, бармен гээд есөн ажлын байран дээр дүрэм гаргаж, тохирсон ажлын байрны сургалтын хөтөлбөр гаргаж, 10 мянга гаруй хүнийг нийслэл орон нутагт сургасан.\n\nEnend sursan hun bgaamuu yamar surgalt yriad bgaan

3  |  0
Tumentsogt Damsinsuren(66.181.178.9) 2020 оны 10 сарын 01

Salbariin asuudal deer bichsen shig gereltei bish l bgaa bh. Yamand bodlogo hiij bgaa hun gehed het ih onol l bn. Uuruu sain yavaad irgenii jurmaar ayalah heregtei! Aylal juuchlal salbar uuruu ih olon zuun jiliin tuuhtei tuuniigee dagaad olon ch standart juram bii bolson!!

5  |  0
Z(202.9.46.144) 2020 оны 10 сарын 01

Saraa saidaa!! Ene hulgaich huuhniig yvuulna bizdee ??

5  |  0
кккк(66.181.169.70) 2020 оны 08 сарын 11

Эрүүл хүн байж байж аялал жуулчлал явна биздээ Заавал өвчний үеэр төр засгийн буруу мэт дайраад гаслаад байдгаа болимоор доо Энэ чинь цар тахал за

1  |  0
Zochon(43.242.242.189) 2020 оны 10 сарын 01

Eniig solioroi, yostoi demii huuhen

4  |  0
zochin(202.55.183.178) 2020 оны 07 сарын 21

Тэр яах вэ өвчин алдахгүй байвал дараа гоё тохижуулж байгаад жуулчин аваад мөнгө хийж болно

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 10 сарын 01

boldogo enee teree heregguiee, chi zugeer l aylahdaa hogoo bitgii bayarai bodlogiig heregjuulchih, chaddag um bol

3  |  1
болд(202.170.68.38) 2020 оны 08 сарын 08

энэ нөхрийг одоо сольно биз дээ. Арай л дэндүү байсан даа

7  |  0
Дотоод(182.160.0.113) 2020 оны 07 сарын 22

Гадны жуулчин яах вэ. Дотоодын аялалаа аятайхан аюулгүй зохион байгуулах нөхцлийг бүрдүүдэх хэрэгтэй байна. Гол, нуурын эргээр авто зогсоолууд байгуулах, тэдгээрийн байршлыг заасан тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах хэрэгтэй байна.

1  |  1
Top