Шинэ Засгийн газар хуралдаж, ХӨЛ ХОРИОГ сунгах эсэхийг хэлэлцэнэ

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр 10:00 цагт анхны хуралдаанаа хийх гэж байна.

Өнөөдрийн хурлаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнд, КОВИД-19  цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх тухай шийдвэр гаргах юм байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг долоодугаар сарын 15-ныг хүртэл сунгасан энэ хугацаа дуусах дөхөж байгаа тул хугацааг сунгах эсэхийг хэлэлцэх аж. Үүнээс гадна Монгол Улсын Шадар сайдаар Я.Содбаатар томилогдсон учир УОК-ын бүрэлдэхүүнийг шинэчлэх нь.
 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

2.    

“Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

Я.СОДБААТАР

3.    

Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр /Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр/-ийн төсөл

Ч.ХҮРЭЛБААТАР

4.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mmm(103.229.123.220) 2020 оны 07 сарын 10

amargui baina shuu yaraad hereggui eruul baihan chuhal eronhii saidiin heldgeer vakcin garsan ued

1  |  0
Зочин(83.20.250.164) 2020 оны 07 сарын 10

Buur on gartal sungah heregtei

1  |  0
БОДЛЫН ХУЛГАЙЧ(203.23.49.6) 2020 оны 07 сарын 10

ХУГАЦААГ 9 САР ХҮРТЭЛ СУНГАХ ХЭРЭГТЭЙ.

1  |  0
Top