Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрийг Ерөнхийлөгчид танилцууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2020.07.07/ хуралдаж Засгийн газрын сайд нарын нэрийг тодруулсан. Тэгвэл яг одоо  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж сайд нарынхаа нэрсийг танилцуулаад УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх явц эхэллээ. Нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулсны дараа Ерөнхий сайд танхимын гишүүддээ батламж гардуулж, Захирамжаа гардуулна. Захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд болох аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд

  • Шадар сайд - Я.Содбаатар
  • ЗГХЭГ-ын дарга - Л.Оюун-Эрдэнэ
  • Гадаад харилцааны сайд - Н.Энхтайван
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.Сарангэрэл
  • Сангийн сайд - Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд - Х.Нямбаатар
  • Эрчим хүчний сайд - Н.Тавинбэх
  • БСШУ-ын сайд - Л.Цэдэвсүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайд - Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайд - З.Мэндсайхан
  • Соёлын сайд - С.Чулуун
  • Эрүүл мэндийн сайд - Т.Мөнхсайхан
  • Барилга хот байгуулалтын сайд - Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайд - Г.Сайханбаяр
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд - А.Ариунзаяа
  • Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд - Г.Ёндон нар орж ажиллахаар болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top