РИО ТИНТО | “Оюу толгой”-н гүний уурхайн нөөц багасаж, зардал нэмэгдэж болзошгүй

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06



“Оюу толгой” төслийн гол хөрөнгө оруулагч Рио Тинто компани гүний уурхайн зардал, ашиглалтад орох хугацаа дахин хойшил магадгүй талаар мэдээллээ.

Тодруулбал тус төслийн гүний уурхайн нөөцийн хэмжээ буурах, геологийн нөхцөл байдлаас шалтгаалан бүтээн байгуулалтын зардал ч нэмэгдэх аж.

Өнгөрсөн жилийн долоодугаар сард Рио Тинто компани бүтээн байгуулалтын зардлыг 6.5 тэрбум ам.доллароос 7.2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдсэн билээ. Энэ нь 2016 оны анхны тооцооллоос 1.9 тэрбум ам.доллароор илүү байсан юм.

Рио Тинто компани гүний уурхайн 2016 оны тооцоололд дахин үнэлгээ хийж хуучин зураг төслөөрөө үргэлжлүүлбэл нөөцийн хэмжээ цаашид ч буурна гэдгийг анхаарууллаа.

Компанийн зүгээс гүний уурхайн анхны олборлолт 2022 оны аравдугаар сараас 2023 оны зургаадугаар сарын хооронд эхэлнэ гэж тооцоолж байна.

Зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудал хөрөнгө оруулагчдын дунд одоо ч маргаантай сэдэв хэвээр байгаа юм.

Компанид ажиллаж байсан ажилчид үндэслэлгүйгээр нэмсэн гэх асуудлаар шүүхийн байгууллагад хандаад байгаа билээ.


Эх сурвалж: Reuters

 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эгэл(64.119.25.145) 2020 оны 07 сарын 06

эхлээгүй байж нөөц багасна гэж юу хуцаад байна вэ Хэрэв нөөц багасна гэвэл Рио тинто анхнаасаа луйвар хийсэн гэсэн үг шүү

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 07 сарын 06

Hadaasaa,hairtsagaa Mongol uls 1973,1974 ond hiij bsan um shuu.Harin 1990 on garaad uy ch hiij chadahgui bolj buh hun naimaachin bolgosong ni l gaihaad bdagin?!Ter bitgi hel taragnii shil,baernii shilee hurtel hiij chaddag bailaa ...

0  |  0
baatar(66.181.161.32) 2020 оны 07 сарын 06

huuj yavuul

0  |  0
Иргэн(182.160.36.129) 2020 оны 07 сарын 06

HADAAS hiij chadahgui uls oron gunii uurhain geree hiideg ym uu. Gunii uurhain 1 shirheg tehnikgui uls oron gunii uurhain geree hiideg ym uu. Ene gereeg uzeglesen humuusiin shunald hyazgaar baisangui. Ymar ih avilgiin shunal ve. Ur hoichiinhoo ireeduig gadniihanii gart hudaldsan bugd UHEJ DALD orno.\n

2  |  0
зочин (202.9.46.214) 2020 оны 07 сарын 06

???????!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

0  |  0
Ауба(64.119.27.236) 2020 оны 07 сарын 06

Ер гь Рио -г хөөж гаргаад би авъя даа. Угаасаа иим луйврын компани оруулж анхнаас ашиг сонирхол ярьсны гай

0  |  0
нэр(202.21.108.150) 2020 оны 07 сарын 06

ер нь ингэх хэрэг байна уу

0  |  0
Баярцогтод(192.82.65.120) 2020 оны 07 сарын 06

Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж ашиг байхгүй болохоор нөгөө МОНГОЛчуудад ирэх 53%-н ашиг гэж Баярцогт гуайн олон хувьсагчтай бодлогыг цааш нь бодох болно.Ашиг цаашаа за ингээд маргаан цааш явна.\n

0  |  0
Top