Рио Тинто экс ажилтантайгаа тохироонд хүрчээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Рио Тинто компани “Оюу Толгой” төсөл дээр менежментийн алдаа гаргасан тухай Австралийн эдийн засгийн сэтгүүлүүдэд шүгэл үлээж байсан экс ажилтантайгаа тохиролцоонд хүрч чаджээ.

Рио Тинто компанид Монголд хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой ахлах менежерийн алба хашдаг байсан Ричард Боули далд уурхайд үүссэн асуудлыг удирдлагууддаа урьдчилан мэдэгдсэн ч үл ойшоосон гэж хэвлэлд мэдэгдсэн билээ.

Улмаар 2019 оны долоодугаар сард энэ талаар хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлсэн гэж тэрээр үзэж байсан байна. Энэ асуудлаар тэрбээр Их Британи, АНУ-ын хуулийн байгууллагуудад хандаад байсан ч хоёр тал тохиролцоонд хүрснээ баталгаажуулжээ.

Хэрэв Ричард Боули тохиролцоогүй энэ асуудал хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэн бол Рио Тинто компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд дахин өөрчлөлт орох боломж бүрдэх байсан юм.

 

Рио Тинтогийн шүгэл үлээгч экс ажилтантай холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу!


Эх сурвалж: AFR

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.214.48) 2020 оны 11 сарын 16

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Top