Рио Тинто компани Хятадын Далянь боомттой гэрээ байгууллаа

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 09 сарын 24

Рио Тинто компанийн харьяа Шанхайд төвтэй Rio Tinto Mining Commercial компани болон "Далянь боомт" компанитай хамтын ажиллагааны санамж бичиг үйлджээ.

Ингэснээр Далянь боомтод хоёр талын баталтгаат бүс бий болж, төмрийн хүдэр хадгалах, холих, тээвэрлэх ажиллагаа илүү амар болж буй ажээ.

Хоёр тал яваандаа Зүүн Хойд Азид төмрий хүдэр холих, түгээх төвийг бий болгохоор зорьж байгаа бөгөөд санамж бичигт ч мөн энэ талаар тусгасан байна.

Санамж бичигт гарын үсэг зурсан даруй Далянь боомт дээр төмрийн хүдэр холих ажил албан ёсоор эхэлжээ. Энэ нь гаднын томоохон компани Хятадын боомтод төмрийн хүдэр холих баталгаат бүс бий болсон анхны тохиолдол болсон юм.

Далянь боомтод 400 мянган тонн хүртэлх ачих хүчин чадалтай төмрийн хүдэр тээвэрлэгч хөлөг онгоц, төмрийн хүдрийн төрөлжсөн терминал байдаг юм. Дээрх терминал 2016 онд нээгдсэнээсээ хойш 46 сая гаруй тонн төмрийн хүдэр хольж, түгээжээ.


Эх сурвалж: Xinhua

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top