Жорж Флойд коронавирусээр халдварласан байжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 04

АНУ-ын Миннеаполис хотод баривчлагдах үед амиа алдсан Жорж Флойд шинэ төрлийн коронавирусний халдвар авсан байжээ. Миннесота мужийн Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээс үзвэл КОВИД-19-ийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.

-АНУ-ын Миннеаполис хотод Жорж Флойдыг баривчилахад оролцсон дөрвөн цагдааг шүүх хүртэл хугацаанд батлан даалтад гаргах төлбөрийг тус бүр нэг сая ам.доллароор тогтоожээ. CNN агентлагийн мэдээлснээр, баривчилгаанд оролцсон цагдаагийн алба хаагч Томас Лэйн болон Ту Тао нарыг өнгөрсөн лхагва гарагт саатуулан Миннесота мужийн Хеннепин тойргийн шоронд хорьжээ. Мөн өдөр баривчилгаанд оролцсон Жей Александер Кюн цагдаагийн газар сайн дураар ирж, саатуулагдсан байна. Жорж Флойдын амь насанд хүрсэн Дерек Шовин өнгөрсөн долоо хоногт баривчлагдсан билээ. Шовиныг хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгаж байгаа бол Кюн, Лэйн, Тао нарыг аллагад өдөөн турхирсан, хамсан үйлдсэн, санаатай бус хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгаж байна. Үүнээс өмнө Шовиныг гуравдугаар зэргийн санаатай бус хүн амины хэрэгт буруутгаж байсан. Миннесота мужийн хуулиар түүнд 40 хүртэл жилийн хорих ял оноох боломжтой бол бусад гуравт мөн ижил төрлийн ял оноох заалттай.

-Миннесота мужийн ерөнхий прокурор Кит Эллисоны мэдэгдсэнээр, Жорж Флойдын амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа олон сар үргэлжилнэ гэжээ. Шовиныг шүүх эхний хурал ирэх даваа гарагт болно.

-Цагаан ордны зэргэлдээх гудамжинд цугларсан жагсагчид Жорж Флойдын дурсгалыг хүндэтгэн нэг минут сөгдөж, эмгэнэл илэрхийлжээ.

-“Apple” компани эсэргүүцлийн жагсаал, үймээн самууны үеэр тус компанийн дэлгүүрүүдээс тоног дээрэмдсэн “iPhone” утаснуудыг блоклох шийдвэр гаргажээ. Тус компани хулгайлагдсан утсанд дэлгүүрт буцаан өгөх хүсэлт бүхий мессеж илгээжээ. Нью Йорк, Филаделфиа, Вашингтон хот дахь тус компанийн дэлгүүрүүд тоногджээ.

-АНУ-ын “Walmart” сүлжээ дэлгүүр спортын болон ангийн зориулалт бүхий галт зэвсэг, сум зэргийг түр хугацаанд зарахгүй гэдгээ мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZALUU(147.147.106.31) 2020 оны 06 сарын 06

HARUUD URGELZIIN MONHOD HULGAI DEEREM HAR TAMHI ZALHUU AZILGUI OLON DAHIN EMT HERGIIN EZED BOLDOG UCJIR HUULIN TSAGDAAD TOM GEMT HEREGTENGUUD GEZ HARAGDDG UNEN TALTAI ARAIS ONGOOR UZEN JDAHN UZLIIG HSRUUD HIIDEG GEVEL TA ITGEH UU HEREG TSAGAANIIG HAR ALBAL BUGD DUUGUI HAR HSRIIGAAN ALSANCH DUUGUI TSAGAAN HARIIG ALBAL YU BOLDGIIG HSRZ BNA UU HEN IG ARIS ONGOOR OORIIN UZEN JDALTIIG GARGAZ BNA HARUUD DEER TSAGAACHAD NEMEGDENE TSAGAACHAD OORIIN TORSON GAZRAAN ERH CHOLOONIIHOON TOLOO TEMCEH HEREGTEI

0  |  0
Top