Тэргэнцэртэй иргэн үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдэхийг завджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Бразил улсад хэлний бэрхшээлтэй, тэргэнцэртэй нэгэн этгээд тоглоомон буугаар сүрдүүлэн үнэт эдлэлийн дэлгүүр дээрэмдэхийг завджээ.

Орон нутгийн JornalNH хэвлэлд мэдээлснээр, хэрэг Риу Гранди ду Сул мужийн Канела хотод гарсан байна. Тархины саажилттай 19 настай гэмт этгээд тоглоомон буугаа хөлөөрөө барьж сүрдүүлэн, худалдагчид бүх мөнгөө өгөхийг шаардсан бичиг дамжуулжээ. Дэлгүүрийн хажуугаар өнгөрч явсан хүн цагдаа дуудаж, гэмт этгээдийг баривчилсан байна.

Залуугаас мэдүүлэг авч, эцэг эхэд нь хүргэж өгчээ. Энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Үүнээс өмнө Мексик улсад тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэй галт зэвсэг хэрэглэн дэлгүүр дээрэмдсэн хэрэг мөн гарч байжээ. Мөнгө авсан дээрэмчнийг цагдаагийнхан гэмт хэрэг үйлдсэн газраас холгүй баривчилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top