Чөлөөт бөх: ОХУ-ын түүхэн дэх шилдэг 10 бөх

2020 оны 05 сарын 21

Оросын "Весь спорт" агентлагаас “27 жилийн шилдэг 10” нэртэй төсөл хэрэгжүүлж байна. ЗХУ задраад 27 жил болж байгаа. Энэ 27 жилд буюу ОХУ-ын түүхэн дэх хамгийн шилдэг 10 тамирчныг спортын төрөл бүр дээр гаргаж байгаа юм. Энэ удаад тус агентлаг чөлөөт бөхийг онцолжээ.

ОХУ-ын түүхэн дэх шилдэг 10 бөх

1. Бувайсар Сайтиев (74, 76, 85 кг) – Олимпын 3 удаагийн аварга (1996, 2004, 2008), дэлхийн 6 удаагийн аварга (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), Европын 6 удаагийн аварга (1996, 1997, 1998, 2000, 2001, 2006), Goodwill Games наадмын аварга (1998).

2. Мавлет Батиров (55, 60 кг) – Олимпын хошой аварга (2004, 2008), дэлхийн аварга (2007), Европын аварга (2006)

3. Наталья Воробьёва (69, 72 кг) – Олимпын аварга (2012), дэлхийн хошой аварга (2015, 2019), Европын 3 удаагийн аварга (2013, 2014, 2020).

4. Давид Мусульбес (100, 120, 130 кг) – Олимпын аварга (2000), дэлхийн хошой аварга (2001, 2002), Европын 6 удаагийн аварга (1995, 1997, 2001, 2002, 2003, 2008).

5. Хажимурад Гацалов (96, 120, 125 кг) – Олимпын аварга (2004), дэлхийн 5 удаагийн аварга (2005, 2006, 2007, 2009, 2013), Европын 3 удаагийн аварга (2003, 2004, 2006).

6. Абдулрашид Садулаев (86, 92, 97 кг) – Олимпын аварга (2016), дэлхийн 4 удаагийн аварга (2014, 2015, 2018, 2019), Европын 4 удаагийн аварга (2014, 2018, 2019, 2020), Европын наадмын хошой аварга (2015, 2019).

7. Адам Сайтиев (76, 84, 85 кг) – Олимпын аварга (2000), дэлхийн хошой аварга (1999, 2002), Европын 3 удаагийн аварга (1999, 2000, 2006).

8. Хажимурад Магомедов (82, 85 кг) – Олимпын аварга (1996), дэлхийн аварга (2001), Европын аварга (1997).

9. Сослан Рамонов (55, 56 кг) – Олимпын аварга (2016), дэлхийн аварга (2014).

10. Алёна Карташова (59, 63 кг) – Дэлхийн аварга (2002), Европын аварга (2004).

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
agii(203.91.119.42) 2020 оны 05 сарын 21

mash sain

0  |  0
Top