Монголд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм. 

Тэрбээр "Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 25 хүний давтан шинжилгээний хариу СӨРӨГ гарсан. Харин тусгаарлагдсан Турк улсын хоёр иргэний шинжилгээнд коронавирус илэрлээ. Түүний ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа, шинжилгээ, эмчийн хяналт хийж байна. 

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 221 хүн байна. 

Турк улсын хоёр иргэний тухайд 2020 оны гуравдугаар сарын 28-нд БНСУ руу ниссэн тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн Элчин сайдын ажилтны ар гэрийн хүмүүс. Монгол Улсын хууль, тогтоомжид бий. Элчин сайдын ар гэр нь монгол иргэдийн адил дипломат ёсоор ирэх ёстой. Турк улсын нийт гурван иргэн ирсэн. Ирсэн даруйд нь тусгаарласан. Шинж тэмдэг илрээгүй байсан ч лабораторийн шинжилгээгээр хоёр иргэнээс шинэ коронавирус илэрсэн" гэв. 

Top