КОВИД-19 | Дуурийн дуучин Пласидо Доминго вирусээр халдварлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

 Испанийн алдарт дуурийн дуучин Мексик улсад ажиллаж байхдаа коронавирусээр халдварлан эмнэлэгт хэвтжээ. Түүнийг Акапулко хотын эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Өнгөрсөн амралтын өдөр түүнд вирусний шинж тэмдэг илэрсэн тул сайн дураар шинжилгээнд хамрагдахад ийнхүү вирус илэрчээ.

Өдгөө 79 настай Пласидо Домингогийн бие  харьцангуй тогтвортой хуурай ханиалгах шинж тэмдэгтэйгээр эмчлүүлж байна.

Тэрбээр 2019 он АНУ-ын Лос Анжелес хотын дуурийн театрын даргаар ажиллаж байгаад бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдон улмаар үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн юм.

Латин Америкийн орнуудад нэр нь түгэн тархсан түүнийг Лучиано Паваротти, Хосе Карерас нарын хамтаар “Гурван тенор” гэх алдарт төслөөр нь дэлхий дахин мэдэх билээ.

Эх сурвалж: CNN

Top